Хосын хувь заяаны тоо нь арга билэг шиг нийцэж байвал оршихуйд хувь дүүргэх замтай гэж үздэг. Энэ нь хувь заяаны хосоос илүү ойлголт ба оршихуйд мөрөө үлдээж, ихийг хийж бүтээх 2 хүний зам төгс нийлэн зохицохыг хэлж буй гүн санаа сэтгэл юм. Хувь заяаны тоо харш байх нь тэрсэлдээн, үймээн самуун ихтэй ба нийлэвч удам дорой явна гэлцдэг тул. Хүний төрсөн өдрийн төөрөг тавилан, тоон цохилдлого худлаа хэлдэггүй аж. Зорилго хүсэл өөр, зам өөр, заяа өөр хүмүүстэй нийцэх гэж хичээсэн хором бүр амьгүй.