Activity
Mon
Wed
Fri
Sun
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
What is this?
Less
More

Memberships

Magna Digital Academy

1.8k members • Free

💰 BE RICH CLUB

1.2k members • $8/month

Simply Manifest Academy

902 members • $67/m

2 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
🌏Харсан нь "БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА" гэж бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 🌟 ГИШҮҮДИЙН ӨДӨР БҮР ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛС: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгийн эрхэм гишүүд минь. ❤️Skool дээр пост хийх дараалал дараах байдлаар явагдана: 👉 Эхлээд “POST ХИЙНЭ” (Write something) дээр дарна 👉 Дараа нь CATEGORY (өрөө) сонгоно 👉 Тэгээд бичээд Post дарж нийтэлнэ 1️⃣🚀 АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХАЛ – НИЙГЭМЛЭГИЙН ӨРӨӨ ❤️Эндээ өдөр бүр пост хийнэ. Өдөр бүр хийх болон сарын сүүлийн өдөр хийх байдлаар 2 төрлийн пост оруулна. 📌 ЭНД ЮУ ОРУУЛАХ ВЭ? Дараах агуулгыг цэгцтэй пост болгон бичнэ: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгт нэгдсэнээр гарч буй үр дүн Том, жижиг ямар ч амжилт, ахиц, өсөлт Өөртөө, бусдад, амьдралд юунд талархаж байгаагаа Өдөр тутмын эерэг өөрчлөлт, ойлголт, ухаарал, мэдлэг 🗓 1. ӨДӨР БҮР ПОСТ ХИЙНЭ. Өдөр бүр нэг пост хийнэ. Дараах асуултуудаас дор хаяж 2–4-ийг нь ашиглан бичиж болно: Өнөөдөр би ямар амжилт гаргав? Өнөөдөр надад ямар үр дүн мэдрэгдэв? Өнөөдөр би ямар зүйлд талархаж байна вэ? Өнөөдөр миний дотор ямар эерэг өөрчлөлт гарсан бэ? Өчигдрийн өөрөөсөө өнөөдрийн би юугаар, хэрхэн урагшлав? Сэтгэл, бодол, амьдрал, дадалд ямар эерэг өөрчлөлт анзаарсан бэ? Дотоод оршихуйн гайхамшиг нийгэмлэг миний амьдралд ямар өөрчлөлт гаргаж байгаа вэ? 📌 Жижиг амжилт гэж байхгүй. Ухаарсан л бол амжилт. 📅 2. САР БҮРИЙН СҮҮЛИЙН ӨДӨР – АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХЛЫН ДҮГНЭЛТ Сарын сүүлийн өдөр нэг том, дэлгэрэнгүй пост хийнэ. 🔍 САРЫН ДҮГНЭЛТЭД АШИГЛАЖ БОЛОХ ЕРӨНХИЙ АСУУЛТУУД (ӨӨРӨӨ БАЯЖУУЛЖ БОЛНО) 🏆 Амжилт Энэ сард миний хамгийн том амжилт юу байв? Би юуг өмнө нь хийж чаддаггүй байсан ч одоо хийж чаддаг болсон бэ? Би өөрийгөө ямар тал дээр ялж чадсан бэ? 🌱 Үр дүн Дотоод ертөнц, бодол, хандлага, орчинд ямар бодит өөрчлөлт гарсан бэ?
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
6 likes • 27d
☘️🧚
Танилцуулга
Намайг Ундарга гэдэг. Би сэтгэл судлаач мэргэжилтэй. Хүний дотоод ертөнц, сэтгэлийн гүн давхарга, ухамсрын өөрчлөлт намайг үргэлж татсаар ирсэн. Учир нь хүн өөрийгөө жинхэнэ утгаар нь таньж, ойлгож эхэлсэн мөчөөс амьдрал илүү утгатай, илүү амар амгалан болдог гэдэгт би итгэдэг 🌸 Миний амьдралын туйлын зорилго бол өөрийгөө таньсан, ухамсартай, дотоод амар амгалантай хүмүүсийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах. Сэтгэл судлаачийн хувьд би бусдад туслахын зэрэгцээ өөрөө ч тасралтгүй суралцаж, дотоод замналаа үнэнчээр туулж яваа нэгэн ✨ Чөлөөт цагаараа ном унших 📚, бясалгал хийх 🧘‍♀️, байгальд алхах 🌿, гүн утгатай яриа өрнүүлэх дуртай. Эдгээр агшингууд надад өөртэйгөө холбогдох, дотоод ундаргаа цэнэглэх боломжийг өгдөг. Амьдралын минь хамгийн сайхан дурсамж бол өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч, “би байгаагаараа хангалттай” гэдгийг зүрхэндээ мэдэрсэн тэр мөч 🌈 Харин хамгийн хэцүү үе минь өөрийгөө умартаж, бусдад таалагдах гэж хэт их хичээж явсан цаг хугацаа байв. Тэр үе надад өөрийгөө хайрлахгүйгээр жинхэнэ аз жаргал, эрүүл харилцаа оршдоггүй гэдгийг ойлгуулсан 🌑➡️🌕 Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол намайг сонсож, ойлгож, өсөж тэлэхэд минь дэмжсэн багш нар, ойр дотнын хүмүүс, мөн надтай зам огтлолцсон үйлчлүүлэгчид юм 🤍 Тэднээс би хүн бүр өөрийн түүхтэй, шархтай, бас эдгэрэх асар их чадамжтай гэдгийг сурсан. Би амьдралдаа үнэнч байх, ухамсартай сонголт хийх, хайр энэрлийг түрүүнд тавих, өөрийгөө болон бусдыг шүүмжлэлгүйгээр хүлээн авах зарчмыг баримталж ирсэн 🌿 Энэхүү нийгэмлэгээс би дотоод өсөлт, ухаарал, жинхэнэ холбоо, хамтдаа тэлэх хүчийг хүлээж байна. Харин хариуд нь би өөрийн мэдлэг, туршлага, халуун дулаан оршихуй, сонсох чадвараараа энэ орон зайг илүү аюулгүй, итгэл дүүрэн болгоход хувь нэмрээ оруулахыг хүсэж байна ✨ Эцэст нь, Дотоод оршихуйн нийгэмлэгийн гишүүн бүрд өөрийгөө олж харах зориг, дотоод амар амгаландаа хүрэх ухаарал, жинхэнэ өөрөөрөө байх эрх чөлөө-г чин сэтгэлээсээ ерөөе 🌈💖 Энэ нийгэмлэг ирээдүйд олон хүний дотоод гэрлийг асаасан, хайр ба ухамсар цэцэглэсэн орон зай болоосой гэж хүсэж байна 🌟
1-2 of 2
@undarga-undarga-1559
Би тэр бумтан болохыг хүсч байна

Active 18h ago
Joined Dec 28, 2025
Powered by