Activity
Mon
Wed
Fri
Sun
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
What is this?
Less
More

Memberships

Edura Community

64 members • Free

4 contributions to Edura Community
Week 9. Өөрчлөлт надаас эхэлнэ
Сайн уу? Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Бүх сайхан ээж, охид, эмэгтэйчүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе! Энэ 7 хоногийн сорил бол "Өөрчлөлт надаас эхэлнэ" сэдвийн хүрээнд явагдана. 💛 Эцэг эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ бодит байдал дээр хүүхдүүд бидний хэлснийг биш, харин бидний хийснийг илүү дуурайдаг. 💛 Тиймээс энэ долоо хоногийн сорил бол: Өөрийгөө удирдах чадвар буюу Self-Leadership талаар юм. Self-leadership гэдэг нь өөрийн бодол, эмоц, үйлдэл, сонголтоо ухамсартайгаар удирдах чадвар юм. Хүүхэд өсгөхөд хамгийн хүчтэй нөлөө бол эцэг эхийн үлгэр дуурайлал байдаг. 💛 Хүүхэд тань таныг ажиглаж байгаа. Ингэхдээ тэд • Та стрессээ хэрхэн зохицуулж байна • Та алдаа гаргахдаа хэрхэн хүлээж авч байна • Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна • Та бусадтай хэрхэн харилцаж байна гэдгийг ажиглаж байгаа. 💛 Тиймээс өөрчлөлт хүүхдээс биш, биднээс эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох нь чухал юм. Та яг юу хийх вэ? - Энэ долоо хоногт өөртөө нэг амлалт өгнө. Энэ нь том зүйл байх албагүй. Жишээ нь: - Өдөрт 10 минут хүүхдээ бүрэн анхаарч сонсоно - Уурлахын өмнө 3 удаа амьсгал авна - Хүүхдээ шүүмжлэхийн оронд асуулт асууна - Өдөр бүр талархлаа илэрхийлнэ - Өөрийн стрессээ эрүүл аргаар зохицуулна 💛 Жижиг өөрчлөлтүүд гэр бүлийн уур амьсгалыг маш их өөрчилдөг. Өнөөдөр өөрөөсөө асуугаарай 👇 Би ямар эцэг эх байхыг хүсэж байна? Хариултаа цаасан дээр бичээд дахин уншаарай. Жич: Тэнцвэртэй төлөвлөгч дэвтэр захиалахыг хүсвэл надтай чатаар холбогдоорой би таныг авах боломжтой хүнтэй нь холбоод өгөхдөө таатай байна 😀. Амжилт хүсье!
Week 9. Өөрчлөлт надаас эхэлнэ
1 like • Mar 8
Баярлалаа. Сонирхолтой байна.
Week 5. Хянах биш, чиглүүлэх
Сайн уу, Багш нь эх орондоо түр хугацаагаар ирээд сайхан байна 😀. За тэгээд шинэ 7 хоногийн сорилдоо тавтай морил! Заримдаа эцэг, эхчүүд бид хүүхдээ муу болгохгүйн тулд “болохгүй” гэж маш их хэлдэг. Гэхдээ: Болохгүй гэж олон хэлэх нь хүүхдийг хязгаарлаж, хянаж байгаа мэт мэдрүүлдэг тэднийг хийх үйлдэлээс нь түр болон байнга зогсход хүргэдэг. Харин "Болохгүй" гэж олон хэлэхийн оронд "Асуулт" асууж тэдэнд "Бодож сурахад" туслах нь чухал юм. Иймд энэ долоо хоногт бид хяналтаас чиглүүлэлт рүү шилжих дадлыг хийж үзнэ. Юу хийх вэ? Өдөрт дор хаяж 1 удаа хүүхдэд хэлэх гэж байсан “болохгүй” гэдгийг Асуултаар сольж үзээрэй. Жишээ: ❌ Битгий тэг! ✅ Өөр ямар аргаар хийж болох бол? ❌ Болохгүй, одоо боль! ✅ Одоо юу чамд хамгийн хэрэгтэй байна вэ? ❌ Чи ингэж болохгүй! ✅ Ингэвэл юу болох бол? Зорилго нь: Хүүхдийг дуулгавартай болгох биш харин бодож, хариуцлага үүрч сурахад туслах юм. Яагаад асуулт асуух нь чухал вэ? - Асуулт хүүхдийг хамгаалалтаас гаргадаг - Асуулт тархийг идэвхжүүлдэг - Асуулт “Чиний бодол надад чухал” гэсэн мессеж өгдөг - Энэ нь итгэлцэл, өөртөө итгэх итгэл, дотоод хяналтыг бий болгодог. Та үргэлжилүүлэн "Хүүхдээ Ойлгоё" Үнэгүй Classroom-д байршуулсан хүүхдээсээ асууж болох 30 асуултуудыг олж үзээрэй 😀. Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Week 5. Хянах биш, чиглүүлэх
0 likes • Feb 2
Ок
WEEK 4. Жижиг агшнууд хамгийн их нөлөөтэй
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! 🤍 Багш нь Монголд ирсэн байгаа. 7 жилийн дараа өвлийн улиралд эх орондоо ирсэн нилээн хүйтэн байна шүү 😃. Ээлжит сорилоо танилцуулая 😀. Эхний 3 долоо хоногт бид: - ажиглаж сурлаа - эмоцыг нэрлэж сурлаа Одоо дараагийн алхам бол "Холболт буюу connection"-ыг дадал болгоё. ЭНЭ 7 ХОНОГИЙН Сорилд “Өдөрт 10 минут - зүгээр л хамт байх” ЯГ ЮУ ХИЙХ ВЭ? Энэ 7 хоногт: Өдөр бүр 10 минут Дараах 3 дүрмийг баримтална: - утасгүй - зорилгогүй - засахгүй, сургахгүй Зүгээр л хүүхэдтэйгээ хамт байна. ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ? - Зүгээр сууж цай уух - Алхах - Хоол хийхдээ хамт байх - Дуу сонсох - Чимээгүй суух хүртэл OK Чухал нь юу хийх биш, хамт байж байгаа мэдрэмж. ЯАГААД ЭНЭ ЧУХАЛ ВЭ? Заримдаа бид “Нэг удаа том ярилцлага хийчихвэл хангалттай.”гэж андуу бодох гээд байдаг. Гэвч хүүхдийн тархи - тогтмол - урьдчилан таамаглаж болдог - аюулгүй холболтоор "Итгэл"-ийг бүтээдэг. Танд Амжилт хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
WEEK 4. Жижиг агшнууд хамгийн их нөлөөтэй
1 like • Feb 2
Охинтойгоо хамт дуу сонссон, утасаар кино үзсэн. тэгсэн чинь хөөрхөн улам л наалдаад, ирж эрхлээд, тэврүүлээд, намайг хэвтэж байхад бас гэдсээр тэврээд байдаг болсон. өмнө нь үнсье гэхээр барагтэй бол үнсүүлдэггүй, зугтаагаад байдаг байсан чинь сүүлийн хэдэн өдөр үнсье гэхээр хөөрхөн хацараа өгөөд үнсүүлдэг болсон.
💫 Edura Community-д тавтай морил! Welcome 👏
Таныг энхүү коммунитид нэгдэж байгаа танд Баяр хүргэе! 🥳 Энд бид төгс байхыг биш, үнэхээрийн ойлголцож, урам авч, хамтдаа суралцахыг зорьж байна 🌱 Доорх сэтгэгдэлд өөрийгөө товчхон танилцуулаарай: - Та өөрийгөө танилцуулна уу? Хэдэн насны, хэдэн хүүхэдтэй вэ? 👨‍👩‍👧‍👦 - Яагаад энэ community-д нэгдэхээр шийдсэн бэ? Баярлалаа 😀
💫 Edura Community-д тавтай морил! Welcome 👏
0 likes • Jan 17
Намайг Цэцэгмаа гэдэг. Сумандаа нийгмийн ажилтнаар ажилладаг. Ам бүл 4 үүлээ. 13 настай охин, 4 настай хүүтэй. 2 хүүхдийнхээ одоо байгааг нь нандигнаж, хүүхэд насыг нь аз жаргалтай өнгөрүүлэх, оюуны болоод сэтгэлийн потенциалыг нь улам нээж илрүүлэх, ирээдүйд нь хөрөнгө оруулах зорилготой энэ коммунитид нэгдсэн.
1-4 of 4
Tuvdennyam Tse
1
3points to level up
@tuvdennyam-tse-1282
Always growing. Always learning.

Active 52d ago
Joined Oct 27, 2025