Activity
Mon
Wed
Fri
Sun
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
What is this?
Less
More

Memberships

THE AWAKENING

259 members • Free

Psychologist teacher

160 members • Free

Sarnai Kreuz

28 members • Free

THE CHINGGIS CIRCLE

8.6k members • Free

34 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Баярлалаа талархлаа💓💓💓
🌹 Талархаж, баярлаж талархлаа баярлалаа гэж чинь сэтгэлээсээ хэлж явдаг хүний ажил үйлс бүтдэг. 🌹 Хүний ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байхын үндэс нь ердөө л ТАЛАРХАЛ дээр тогтдог юм байна гэдгийг би ойлгосон. 🌹 ​Энэ бол номын хуудаснаас уншсан хоосон номлол биш, амьдралын нугачаанд мэдэрсэн бодит үнэн юм. 🌹 Сэтгэл баяр баяслаар дүүрэн, байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ талархаж сурсан цагт хорвоо ертөнц тэр чигээрээ танд туслахаар үүд хаалгаа нээж эхэлдэг. 🌹 ​"Баярлалаа" гэдэг үг бол хамгийн хүчтэй залбирал ч гэдэг.​ 🌹 Талархаж мэддэг хүний дотоод сэтгэл гэрэлтэж, тэрхүү эерэг энерги нь зөв хүмүүс, зөв боломжуудыг соронзон мэт өөртөө татдаг. 🌹 Харин гомдол тээсэн газар саад мундахгүй, талархал цэцэглэсэн газарт зам мөр аяндаа засагддаг жамтай. 🌹 ​Ажил бүтэх нь ур чадвараас илүүтэй хандлагаас шалтгаалдаг. 🌹 Баяртай сэтгэлээр чин сэтгэлээсээ хийсэн үйл бүхэн үр өгөөжөө өгдөг. 🌹 Магадгүй өнөөдөр бүх зүйл санаснаар чинь болохгүй байж болох ч, байгаа өчүүхэн зүйлдээ ч болов баярлаад үзээрэй. 🌹 Тэр мөчөөс эхлэн таны ажил үйлс цэгцэрч, амьдрал танд инээмсэглэж эхлэх болно. 🌹🌹🌹ӨДРИЙГ ТАЛАРХАЖ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ🌹🌹🌹
Баярлалаа талархлаа💓💓💓
🥰🥰🥰
Танилцуулга
Дотоод оршихуйн гайхамшиг нийгэмлэгт элссэнээ хэд хоногын өмнө мэдлээ.Намайг Мөнхцэцэг гэдэг.Уламжлалтын эмч мэргэжилтэй.Арга билэг, Дотоод оршихуй, аура, ертөнцийн хууль, дотоод хүч гээд судлаад, суралцаад л явж байгаа сүнслэг хүн байнаа ххэ.Өмнөх 7 хоногын ням гаригт "Дотоод оршихуйн гайхамшиг"-ийнхаа эхний бясалгалд суугаад гайхалтай тайвшралыг олоод амгалан амарсан.Дараагийн хичээлээ нээх гэсэн чинь левел 3 болж байж нээгдэх юм байна хүлээгээл 😁 Маш олон жил мөрөөдөж, манефист хийж байсан наймаагаа 7 хоногын өмнө эхлүүлсэн.Бараа маань ирсэн өдөртөө зарагдаж дуусаад байна 🙏 Энэ бол гайхамшиг юмаа.Дотоод оршихуй нийгэмлэгийн бүх багш нартаа, гишүүддээ талархлаа 🙏 Үргэлж сайхан бүхнийг илгээдэг хорвоо ертөнцдөө, одоо байгаа бүх зүйлсдээ хязгааргүй ихээр талархлаа 🙏🙏🙏 Та бүхний минь хүсэл бүр биелэлээ олох болтугай ♥️
Танилцуулга
3 likes • Feb 24
Баяр хүргэе
“ЧАМАЙГ ЯДРААСАНД УУЧЛААРАЙ..”
Тбилисийн эмч нар гайхалтай үзэгдэл анзаарсан байна. Өөрийн бие махбодтойгоо ярилцаж эхэлсэн эмэгтэйчүүд архаг өвдөлтөөсөө салжээ. Тэд дараах зүйлсийг бие махбодтойгоо ярилцсан байна: 1. Тэд “Яагаад дахиад өвдчихөв?” гэж биедээ хэлэхийн оронд “БАЯРЛАЛАА” гэдэг байв. Гурав хоногийн дараа эмэгтэйчүүдийн зарим өвдөлтүүд арилсан байна. Бие махбодоо буруутгах үед тэр өөрийгөө хамгаалдаг. Бие махбодоо хүндлэх үед тэр хамтарч ажилдаг. Бие махбоддоо “баярлалаа” гэж хэлдэг өвчтөнүүдийн стрессийн даавар кортизол буурч, нойр нь хэвийн болжээ. 2. Бие махбодтойгоо ярилцаж: “ЧАМАЙГ ЯДРААСАНД УУЧЛААРАЙ” гэж захидал бичсэн эмэгтэйчүүдийн тархи таллаж өвдөх, цээжээрээ хөндүүрлэх зовууриуд арилсан байна. Энэ нөлөө маш тогтвортой байсныг эмч нар анзаарчээ. Ингэж ярилцах үед хүний мэдрэлийн холбооснууд нөхөн сэргэдэг байна. 3. Хамгийн хүчтэй нөлөөтэй яриа бол бие махбоддоо: “ЧИ ЯДАРСАН БАЙНА, БИ ХАМТ БАЙГАА ШҮҮ” гэж хэлэх байв. Халамжаар дүүрэн энэ үгс парасимпатик тогтолцоог ажиллуулдаг байна. Одоо бие махбод тулааны талбар биш. Сэтгэл зүйчид үүнийг “дотоод зөвшилцөл” гэж нэрлэдэг. Тархи бие махбодоо дайсан гэж хүлээж авахаа болимогц тулаанд эрчим хүчээ алдахаа больдог байна. 4. 20 жил ажилласан мэдрэлийн эмч нэг гайхамшиг үзжээ. Архаг үений өрөвсөлтэй эмэгтэй орой бүр эм уулгүйгээр бие махбоддоо “МИНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭНД ИХ БАЯРЛАЛАА” гэж хэлж зөөлөн илснээр өвдөлтөөсөө салж байв. Хоёр сар ингэсний дараа тэр эмэгтэйн үе мөч хавагнахаа больсон байна. 5. Хүн өөртөө уурлаад байгаа тэр газар голдуу өвчин үүсдэг байна. Бие махбодтойгоо ярилцах нь ид шид биш психофизиологи юм. Таны үг дархлалын тогтолцоонд дохио болж очдог. Хэт хүчтэй өвдөлтийн үед “БИ ЧАМАЙГ ХАРЛАА, НАМАЙГ АВЧ ЯВДАГТ БАЯРЛАЛАА” гэж хэлэхэд өвдөлт намждаг байна. Яагаад гэвэл, та бие махбодоо анзаарч сонссоныг тэр мэддэг гэнэ. 🔮Коммент хэсэгт бүгдээрээ өөрийн биенээсээ Уучлалт гуйж Эдгэрэе гэж бичээрэй.✨ #viatai
3 likes • Feb 24
Талархлаа
Сүнслэг сэрэхүйн төөрөгдөл
Маш олон бясалгагч, иогч, гуру, багш нар хуурамч гэгээрэл, хуурамч сүнслэг сэрэхүйд төөрдөг. Тэнд насаараа үлдэх нь ч бий. 1. Өөрийгөө бусдад зарлах. Би гэгээрчлээ. Миний сүнс сэрчлээ. Би бусдаас онцгой гэж л байгаа бол болоогүй байнаа гэсэн үг. Ихэвчлэн мэдлэг мэдээллүүдийг эго цуглуулаад гэгээрсэн мэт дүрслэл үзүүлдэг. 2. Хэн нэгэн таныг онцгой гэх. Хаан хатны сүнс, галактикийн эзэн, ромбо гариг ч юмуу хийсвэрлэлд хөтөлдөг. Энэ нь таниас мөнгө авах арга болохоос өөр нээх юм байхгүйдээ. Хүн эдийн засгийн боломжтой болоод ирэхээр мөнгөөр шийдэж чадах бүхнийг шийдсэний дараа бурхан болох хүсэлд автана. Эндээр л зальжин сэрэлэн этгээдүүд ажиллаад хэдэн цаас босгочоод байгаан. 3. Сэтгэл хөдлөлийн оргилыг гэгээрэлтэй андуурах. Бясалгал, залбирал, арга засал, энергитэй ажиллах үед хүчтэй мэдрэмж, гэрэл харах, бие халуу оргих, нулимс асгарах зэрэг туршлага гарч болно. Гэхдээ туршлага бол зам, зорилго биш. Өнөөдөр оргилд хүрээд маргааш уурлаж, атаархаж, айж байвал жинхэнэ гүн өөрчлөлт болоогүй байна гэсэн үг. 4. Амьдралаас зугтахыг сүнслэг зам гэж ойлгох. Хариуцлагаас зугтах, мөнгө, харилцаа, гэр бүлээ “материаллаг доод түвшин” гэж үл тоох. Жинхэнэ сэрэхүй бол бодит амьдралаас дайжих биш, харин түүнийг илүү ухамсартайгаар туулж сурах явдал. Өдөр тутмын амьдрал дээрээ даруу, хариуцлагатай, хайр энэрэлтэй байж чадахгүй бол гүн ухааны үгс нэмэргүй. 5. Бусдыг буруутгаж, өөрийгөө зөвтгөх. “Тэр хүн ухамсар доогуур”, “Тэд 3D түвшиндээ үлдсэн” гэх мэт шошго хадах нь дотоод айдас, бардамнал хоёрын илрэл. Сэрэхүй нэмэгдэх тусам шүүлт багасч, ойлголт нэмэгддэг. Даруу төлөв, чимээгүй өөрчлөлт л жинхэнэ өсөлтийн шинж. Жинхэнэ сүнслэг сэрэхүй чанга биш, нам гүм. Энэ нь өөрийгөө онцгой болгох биш, энгийн болгох процесс. Илүү их мэдэх биш, илүү их хайрлаж, ойлгож сурах тухай. Хэрэв чи “Би гэгээрсэн үү?” гэж асууж байвал магадгүй чи зам дээрээ явж л байна. Харин “Би гэгээрсэн” гэж бат итгэж байвал магадгүй зогсчихсон байна. Сэрэхүй бол дүр биш, туршлага биш, харин өдөр тутамдаа эгогоо бага багаар таньж, суллаж явах зориг юм. #copy
2 likes • Feb 24
💖💖💖
1-10 of 34
@mongontsetseg-bayartsetseg-5176
Бай-ирцэцэг

Active 1d ago
Joined Jan 2, 2026
INTJ
Powered by