Activity
Mon
Wed
Fri
Sun
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
What is this?
Less
More

Memberships

NS VIP COMMUNITY

25 members • $66/month

3.6.9 Community

602 members • $19/month

89 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Сайн уу хайруудаа❤️
Та бүхэн астрал аялалыг юу гэж боддог вэ? Сонсож байсан уу?
3 likes • 9d
Сайн мэдэхгүй ээ багшаа
Өглөөний мэнд хайртуудаа🌹😍
За өнөөдрийг тултал жаргаж, хайрлаж, гэрэлтэж өнгөрүүлээрэй бүгдэд нь хайртай шүү, амжилт хүсье🔮🥰
1 like • 19d
Хайрлан дагаж бгаа...
Сайн уу хайртууд минь❤️🥰
Та хэзээ? Ямар үеүдэд өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ?
0 likes • 28d
Өнгөрсөн 3жилтэй харьцуулан хаяа анзаарч бодоход...
Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ💪
Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрээ “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” гэж бичсэн нь, уншигчдын сонирхол татаад байгаа билээ. Нагао Казүкиро эмч олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан, алхалтын ач тусын талаар 4 цуврал ном бичсэн аж. Тэрбээр, АЛХАХ ҮЕД: 1.хүний ГЕН ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ учраас, дархлаа сайжирч, өвчин эдгэдэг. 2.ТЕЛОМЕР ЭС УРТАСДАГ учраас, хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог. 3.ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар, биед туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ. 4. ТЕСТОСТЕРОН хэмээх дааврын ХЭМЖЭЭ НЭМЭГДДЭГ учраас, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна, булчингийн хүч чадал нэмэгдэнэ. \Тестостеронийг хүний биед байгалиас заяасан допинг гэж үздэг бөгөөд, хэт ихдэх ба хэт багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.\ 5.СЕРОТОНИН, ДОПАМИН зэрэг аз жаргалын гормон ялгардаг учраас, урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор, алив өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог. Ийнхүү, хүн өдөр бүр тогтмол 2000 – 10000 алхсанаар, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг Нагао Казүкиро эмч хийсэн байна. Үүнд: Өдөрт - 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй - 4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй - 5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй - 7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна. - 8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй. - 10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина. Ийм учраас Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр АЛХАЛТААР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙГ судалгаагаараа баталсан ажээ. Нагао Казүкиро өдөрт ядахнаа, 3 удаа 15 минут алхах, эсвэл, 3 удаа дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Тогтмол алхдаггүй хүн өвчнөө эдгээх гэж, эмэнд хамаг мөнгөө зарцуулдаг бол, өдөр бүр 2000 – 10000 алхдаг хүн өвчлөх нь маш бага тул,тэдэнд эмийн сан руу очих хэрэгцээ шаардлага тун бага гардаг гэнэ.
Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ💪
3 likes • Apr 1
🥰
Соронз.
Хөөцөлдөхөө зогсоож, Соронз мэт татаж эхэл. ✨🧲 Бид хэн нэгэнд таалагдахын тулд хичээж, мессеж хүлээж, үйлдэл бүрийг нь анализ хийж эхлэх үед өөрийнхөө хүчийг тэр хүнд бүрэн шилжүүлж өгдөг. Үүнийг энергийн хуульд "Хөөцөлдөх энерги" гэдэг бөгөөд энэ нь үргэлж дутуу дулимаг, цөхөрсөн байдлаас ундардаг тул нөгөө хүнээ өөрөөсөө улам бүр түлхэж байдаг. Үүний оронд хандлагаа өөрчлөөд үз. "Тэр надад сайн болов уу?" гэж бодохын оронд "Би ер нь энэ хүнд сайн юм уу?", "Энэ хүн миний амьдралын стандартад нийцэх үү?" гэдэг өнцгөөс харж эхэл. Энэ жижигхэн өөрчлөлт нь таныг хүлээгч биш, харин сонгогч болгож, таны энергийн давтамжийг шууд дээшлүүлдэг. Зурхайд Сугар гариг нь гоо сайхан, хайр дурлалыг илтгэхээс гадна "Татах хүч"-ийг бэлгэддэг. Сугар гариг хэзээ ч хөөцөлддөггүй, тэр зүгээр л өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бөгөөд тэрхүү гэрлээрээ бусдыг соронз мэт татдаг. Өнөөдрөөс эхлээд хэн нэгнийг өөртөө тааруулах гэж хичээх биш, өөрийнхөө стандартыг өндөрт тавьж, Соронзон энергиэ идэвхжүүлээрэй. Өнөөдрөөс эхлэн өөрийнхөө үнэ цэнийг тэргүүнд тавихаар шийдсэн бол сэтгэгдэл дээр "БИ ҮНЭ ЦЭНТЭЙ" гэж бичиж, Орчлон ертөнцөд энергиэ тунхаглаарай! 🌌✨
Соронз.
2 likes • Apr 1
YES! БИ ҮНЭ ЦЭНТЭЙ.
1-10 of 89
@davaadorj-enkhnaran-5087
Love

Active 20h ago
Joined Dec 25, 2025
Powered by