Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

29 contributions to Өглөөний гайхамшиг
Унших дадал
📚 Унших дадал групптээ нэгдээд 64 дэх өдрөө номоо уншлаа. Сүүлийн 2, 3н жил ном уншаагүй би "уншина даа" гэж цуглуулаад "завгүй гэж" шалтаглаад хойш тавиад байсан 6н номоо уншиж гүйцээлээ. 1. Эгэл Рич 2. Дөрвөн хэлцэл 3. Хэрхэн Рич девос шиг болох вэ 4. Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл 5. Өглөөний гайхамшиг 6. 5 секундын дүрэм Бүр сүүлийн номоо уншингаа номын тэмдэглэлээ хөтлөөд явсан. Бүр л илүү үр өгөөжтэй байлаа. Хэн нэгнийг даган дуурайж номын сонголтоо хийлгүй өөрийн уншихыг хүссэн, суралцахыг хүссэн номууд минь болохоор бүр урамтай. Их биш бага биш гол нь өдөр бүр тасралтгүй унших нь үнэхээр чухал юм бна. Хаа нэг уншлагаа тасалдсан ч тэр чигт нь орхилгүй маргааш нь үргэлжлүүлээд яваад байгаа.
Унших дадал
Баяр хүргэе ээ. Сайхан номнууд уншиж байгаан байна аа. Амжилт
7 хоногийн дүгнэлт: Өөрийгөө сонсож, жинхэнэ зорилгоо олсон өдрүүд!
Сайн байцгаана уу, манайхаан! Өнгөрсөн 7 хоног (06.15 - 06.22) миний хувьд үнэхээр завгүй, маш их хичээсэн, бага зэрэг ядарсан ч гэсэн... сэтгэл зүйн хувьд хамгийн том тэсрэлт хийсэн өдрүүд байлаа. Үнэнийг хэлэхэд, би зүгээр л урагшаа харалган зүтгээд байлгүйгээр зогсолт хийж, дотогшоогоо нэлээн сайн өнгийж харсан. "Би ер нь яг юу хийж чаддаг юм бэ? Юу хийхийг хамгийн ихээр хүсээд байгаа юм бэ?" гэж өөртэйгөө маш гүнзгий ярилцсаны эцэст... жинхэнэ хариултаа олсоон! 🎉 Яг юу хийх ёстойгоо олж хармагцаа би өөр юунд ч сатааралгүйгээр, зөвхөн тэр зүйл рүүгээ л 100% төвлөрч орсон. Одоогийн байдлаар гол ажлынхаа 70 хувийг нь ард нь гаргачихсан, 30-хан хувь л үлдээд байна. Хамгийн гоё нь юу гээч? Хийгээд дуусаагүй байхад л аль хэдийнэ бодит үр дүнгүүд гарч, хүмүүс миний хийж байгаа зүйлийг маш их сонирхож эхэлсэн! Энэ л надад цаашаа ямар ч ядрахыг мэдрэхгүй ажиллах бүр аймаар их урам зориг өгч байна шүү дээ. Ханандаа наасан нөгөө 30 өдрийнхөө дадлыг өглөө бүр чеклээд, зоригжуулалтаа унших нь надад үнэхээр өөр эрч хүч өгч байгаа. "Би бүтээлч хүн, би нэмэлт орлого бүтээгч" гэж өөртөө чангаар хэлэх тоолонд гурван охин маань л нүдэнд харагдаж, ээж нь ямар хүн байж, тэдэндээ юуг үлгэрлэх ёстойг өдөр бүр сануулсаар байна. Мөн хийж байгаа ажлаасаа би юуг үлдээн явж, юуг хийж чадсанаараа үр хойчдоо дуурсагдах вэ гэдгийг мэдэрсэн ойлгосон өдрүүд боллоо.
0 likes • 7d
Баяр хүргэе гайхалтай байна аа.
Дадлын дохиогоо нэгээр нэмсэн нь
Дадлын дохио хичээлийг сонссоноос хойш өөртөө суулгахаар зорьж байгаа дадлуудынхаа хамгийн гол эхлүүлэх өдөөгч болсон дохио нь юу билээ гэж боддог, анзаардаг болсон. Ус уух дадал, орой болгон тогтмол нүүр цэвэрлэх дадлын маань дохио нь бүлээн ЦЭВЭР УС юм бна гэдгийг мэдсэн. Тэгээд энэ дохиогоо дэмжээд хуримтлуулсан мөнгөнөөсөө хүсэж байсан ус цэвэршүүлэгчээ авсан. Одоо орой очоод нүүрээ угаах буцалгаад хөргөсөн ус байна уу, өглөө босоод уух ус маань бна уу гэж санаа зовох хэрэггүй болсон. Нэг зөв дадал минь нөгөө зөв дадлыг маань дэмжиж байгаад талархаж байна.
0 likes • 7d
Баяр хүргэе ээ, гэр бүлдээ сайхан хөрөнгө оруулалт хийжээ.
Хэл сурахад хэзээ ч оройтохгүй
Подкастаа сонсоод ухаарсан зүйлээсээ хуваалцая. Ганцаараа биш нөхөр хүүхдүүдтэйгээ хамт сонсоод хүн бүрт нэгийг бодогдуулсан байхаа. Миний хувьд хэлээ улам хичээнгүй шамдах, эрэл хайгуул хийж, өөрийн мэргэжлийн англи хэл дээр ажиллах боломжтойг харж, өдөр бүр тогтсон хугацаанд хийж дадах нь чухал гэдгийг ойлголоо. Мөн гэр бүлийнхээ уур амьсгал дээр анхаарах цаг нь ирсэн байна гэж харлаа. Эртэч хүн болох дадлаа тууштай хэрэгжүүлэх нь гол үндэс нь юм байна. Гайхалтай санаануудаар баялаг Подкаст байлаа баярлалаа 🫡🫡🫡
Баяр хүргэе ээ. Би бас хэлээ сайжруулна гээд эхэлж өгөхгүй л байгаа.
🌱 Энэ сарын өөрөөрөө бахархсан мөч
Таны өөрөөрөө хамгийн их бахархсан мөч аль нь байсан бэ? Жишээ нь: ☀️ Анх удаа төлөвлөсөн цагтаа боссон. 📚 Номоо өдөр бүр уншиж чадсан. 💪 Дадлаа тасалсан ч дахин эхлүүлсэн. 📝 Өглөөний Check-in-ээ тогтмол хийсэн. Том байх албагүй. Жижиг алхмууд л том өөрчлөлтийн эхлэл болдог. 🚀
Бүтэн ном уншиж дууссан, бас хөдөлгөөнөө нэмэгдүүлсэн. Шинэ хоббигоо эхлүүлсэн. эсгий ширдэг хийхийг их хүсдэг байлаа. өмнө нь хийж байсан л даа. тэгээд эхлүүлж байгаадаа баяртай байгаа.
1-10 of 29
Bibish Shurentsetseg
4
89points to level up
@bibish-shurentsetseg-4456
Ээж шоргоолж Хувь хүнээ сайжруул. Сорилт бүрийн цаана сайхан зүйл оршдог. Эрч хүчээ байнга цэнэглэ, бас суралц.

Active 7d ago
Joined Jun 2, 2026
Powered by