ХҮСЛИЙН МАНДАЛА
“Хүслийн мандала” сургалт нь өөрийн хүсэл, зорилгоо тодорхойлж, түүнийгээ дүрс, өнгө, бэлгэдлээр илэрхийлэн, бодит үйлдэлтэй холбох бүтээлч сургалт юм.
Сургалтын явцад та өөрт хамгийн чухал хүслээ сонгож, түүний цаадах хэрэгцээ, утга учрыг танин мэднэ. Мөн өөрийн мандалагаа тусгай вэб платформ дээр бүтээж, сонгосон дүрс, өнгө, хэлбэрээ өөрийн дотоод утгатай холбон ажиллана.
Та мөн хүслээ зөвхөн төсөөлөхөөс гадна бодит зорилго, хэрэгжүүлэх алхам, өдөр тутмын дадалтай холбож сурна.