Иран Америкын асуудал дуусах төлөвтэй:
Трамп урьд шөнө Foxnews-т яриа хийж "Дайн дуусахад ойрхон" байгаа гэж мэдээллсэн байна. Энэ үг нь үнэний ортой бөгөөд Ираны талаас 5 жилийн хугацаанд цөмийн зэвсгийн үйл ажиллагаагаа зогсоож болно гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ бол Иран болон Америкын талуудын ойлголцолд хүрч чадахгүй байсан гол асуудал бөгөөд үүнээс болж хагассайнд болсон уулзалт үр дүнд хүрээгүй билээ.
2 дэх уулзалт 4 дэх өдөр эсвэл 5 дах өдөр уулзах тухай мэдээллүүд гараад байгаа ба гал зогсоох гэрээ нь 4 сарын 21, 22 гээд дуусаж байгаа ба үүнээс өмнө 2 дэх уулзалт заавал болно гэж мэдэгдээд байна.
Хятад болон Америкын т харилцаа муудах талдаа байна. Тодруулбал:
Өнгөрөгч өдөр Хятад улсын далайн тээврийн онгоцыг Америкын талаас хийж байгаа Blockade ажиллагааны үеээр зогсоосон байна. Үүнд Хятад тал хариу мэдээлэл хийж " Тэд далайн тээвэр болон олон улсын худалдааны хуулийг зөрчиж байна" мөн " Тэд бидэнд тариф тавих юм бол бид ч мөн адил үе шаттай алхамуудыг хийх болно" гэдгээ мэдэгдлээ.
Украйн улсад ЕХ-ын 90 тэрбум долларын зээлийг удахгүй гаргаж өгнө - Зеленский.
Сонгууль дуусаж Украйны тал ялав. Одоо нөгөө Оросын мөнгө болон дэмжигдэхгүй байсан 90 тэрбумын асуудал шийдэгдэхээр болжээ. Европын холбоо яана даа ...
хро
Орос улс Баруун руу гаргах газрын тос болон байгалийн хийн төлбөрийг удахгүй зөвхөн Хятадын Yuan-р хийх болохоо мэдэгдэлээ.
Дүгнэлт:
Хэрэв 2 дэх уулзалтаар талууд ойлголцсон гэвэл юмс хэвэндээ орох хэдий ч Хятад, Америкын энэ асуудал цаашид яах нь их чухал байна. 2 улсын тэргүүнүүд 5 сарын 11, 12-д Бээжин хотод уулзахаар байгаад байгаа. ЕХ бол ингээд сүйрч байгаа нь батлагдаж байх шиг байна. Ойрын 1-3 жилийн дараа ер нь тун эвгүй байдалтай байж байх болов уу. Хэрэв ингээд Иран - Америкын асуудал дуусаж байгаа бол газрын тос бол унах талдаа орох ч Алт яах вэ гэдэг нь их сонин байна. Дайн дууссан ч дайны нөлөө 5 сарыг дуусах хүртэл байх болов уу. Богино хугацаанд ч гэсэн инфляц нэмэгдсэн болохоор дараагийн CPI өндөр байна байх, ажилгүйдэл бас их л гарах байх ... 2 дэх уулзалтаас их юмны зангилаа тайлагдах байхаа. Хэрэв 2 дэх уулзалт амжилтгүй болвол ер нь богино хугацаанд Америкын цэрэг орох болов уу даа ...