Дэлхий дахинаа болон хуваарьт мэдээ #10
Өнөөдөр PPI гарах байгаа ерөнхий хүлээлт CPI-тай адил бага гарна гэж харж байна.
Иран - Америкын асуудал:
Урьд шөнө Америкын талаас Иран улсад 20 жилийн хугацаатай цөмийн зэвсгийн үйл ажиллагааг түр зогсоох санал тавьсан тэгвэл уг саналд Ираны талаас хамгийн ихдээ 5 жил л зогсоож чадна гэдэг байр сууриа хэлсэн бол Америк үүнийг хэтэрхий бага хугацаа гэж үзэж байгаа юм байна.
Өчигдөр мөн Blockade буюу Хормузын хоолойн нэвтрэх, гарахыг Америк болон түүний холбоотон улсууд хянаж эхэлсэн. Гэвч үүнийг Хятад талаас далайн хууль болон олон улсын худалдааны хуулийг зөрчиж байгаа тухай мэдээллсэн байна. Америкын талаас хэрэгжүүлж байгаа уг ажиллагаа нь 16 хөлөгөөс бүрдэх ба Ираны талаас хэт ойртвол гал нээх бүрэн эрхтэй байгаа.
Үүний дараачаас эхлэн Америкыг чиглэн 121 хөлөг онгоц бүхий хоосон савнууд явж байгаа гэсэн мэдээ гарлаа. Шалтгаан нь Америкаас газрын тос авах. Үнэтэй хэдий ч авахаас өөр сонголтгүй болсон бололтой.
Иран болон Америкын уулзалт энэ 7н хоногийн 4 дэх өдөр дахин Пакистан улсад хийгдэж магадгүй. Ямартай ч гал зогсоох гэрээ дуусахаас өмнө 2 дэх уулзалтаа хийх юм байна.
5
0 comments
Nova Novalzyer
5
Дэлхий дахинаа болон хуваарьт мэдээ #10
M trading
skool.com/m-group
Хөрөнгийн зах зээл, арилжааны тухай цэгцтэй зөв ойлголттой болох,
Харилцан хүндлэлтэй, ижил сонирхолтой хүмүүсийн цуглах газар.
Leaderboard (30-day)
Powered by