🎯 Группын зорилго; дүрэм
Бидний зорилго:
- 🕠 Ажлын өдрүүдэд (Даваа–Баасан) → 05:30 ; 😴 Бямба, Ням + бүх нийтийн амралтын өдөр → амарна
- Өдөр бүр 1 цагийг өөрийн зорилгын төлөө зарцуулах
- Тасралтгүй хэвшил (habit) бий болгох
❗ Энэ бол:
- Хичээл заах групп биш
- Ямар зорилго барихыг заахгүй
- Үр дүн шаардахгүй
⏰ Үндсэн дүрэм:
- Өглөө 05:30 орчимд босно.
- 1 цаг өөрийн зорилгын төлөө ажиллана(яг 60 мин байх албагүй)
- Skool дээр Daily check-in хийнэ
🎯 Зорилгын эрх чөлөө
Та дараах зүйлсээс алийг нь ч сонгож болно:
- 📚 Хэл сурах, суралцах
- 🏃 Эрүүл мэнд, дасгал, жин хасах
- 🧠 Бясалгал, бичих, унших
- 🏆 Тэмцээн, шалгалтад бэлдэх
- 💼 Ажил, хувийн төсөл
- 🧴Aрьс арчилгаа гэх мэт
👉 Бид хэр хэмжээгээр хийснийг шалгахгүй
👉 Зөвхөн боссон эсэх, тасралт-ыг л харна
❤️ Төгс биш байх эрх
- 100 % төгс хийх шаардлагагүй
- Ядарсан өдөр бага хувилбар байж болно
- Жилд Fail day (алгасах өдөр) байж болно ❗ Гол нь: буцаад хэвшилдээ орох
🤝 Хүндэтгэл
- Бусдыг шүүмжлэхгүй
- Харьцуулахгүй
- Дарамтлахгүй
👉 Энэ бол өөрийгөө ялдаг орон зай юм.