Танилцуулга
1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ?
Өөрийнхөө дотоод хүчийг бүрэн дүүрэн мэдэрч сэрэхэд суралцах зорилгоор сонгосон
2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ?
Төсөөлөл хүслээ бүрэн дүүрэн биелүүлж тайван амгалан амьдрах
3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш)
Насанжаргалын Энхболд, эрэгтэй, цагаан нохой жилээс нас эхэлсэн
4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ?
Инженер-системтехникч, хийж буй ажил нь хөдөө аж ахуй
5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Алхалт, гар бөмбөг тоглох, ном уншиж, сонсох
6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ?
Хүн гэдгээ мэдрэх нь хамгийн гоё дурсамж
7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ?
Өөртөө гэмших хамгийн хэцүү дурсамж. Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэхийг сурсан.
8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад?
Аав, ээж, хүүхдүүд. Миний амьдралын эхлэл, үргэлжлэл
9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ?
Өөрийнхөөрөө байх. Сэтгэлээ ариун, биеэ эрүүл байлгахыг санаж явдаг.
10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ?
Амьдралын зарчмаа дагахад чиглүүлэх сайхан орчин байгаасай гэж хүсэж байна.
11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ?
Оролцоо идэвх миний өгч чадах зүйл болов уу гэж бодож байна.
12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу.
Бүгдэд нь эрүүл энх, насны жаргал, хайр энэрэл, тайван амгаланг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Зорилгодоо хүрсэн, гишүүд нь талархалтай, эрч хүч дүүрэн нийгэмлэг болоосой гэж хүсэж байна.
20
26 comments
Энхболд Насанжаргалын
3
Танилцуулга
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by