АМНААСАА УНАГАЖ БОЛОХГҮЙ 7 ҮГ
- Гайтай, лайтай гэдэг үгийг ганц ч бүү хэлээрэй. Гамшиг сүйрлийг дуудагч
гандуулах, гундуулах үг.
- Байхгүй гэдэг үгийг хэнд ч бүү хэлээрэй. Баялаг хөрөнгийг хоосруулагч
балаг таригч үг.
- Юмгүй гэдэг үгийг ердөө ч битгий хэлж бай. Ховор сайхан эрдэнэсийг ч хоосруулж устгах үг.
- Хараалын муухай үгсийг амнаасаа битгий гаргаж бай. Хамаг ид шидийг чинь устгах хамгийн хүчтэй хор.
- Худал хуурмаг үгийг хэнд ч битгий ярь. Хууртсан бүхний итгэл алдардаг хуншгүй муухай үг.
- Яанаа гэдэг үгийг ямарч үед битгий хэлээрэй. Цөвүүн цагийн хорлолын цөөн хэдэн үгний нэг.
- Тэнэг гэдэг үгийг хүмүүст битгий хэлээрэй. Тэнүүн ухаантаныг мунхруулах тамаас илгээсэн хараалын үг гэнэ шүү.