Сайн байна уу, би өөрийгөө блицээр танилцуулъя 👋
🇲🇳Товч танилцуулга: Мөнхдэлгэр, 40настай, бар жилтэй, хилэнцийн орд, нөхөр, 2 хүүхдийн хамт улсынхаа нийслэл Улаанбаатарт амьдардаг.
💎 Нийгэмлэгт орох шалтгаан: би энэ чиглэлийг их сонирхдог, мэдрэмжүүд төрдөг, дотоод дуу хоолой маань хөтөлсөн байх.
💝Туйлын зорилго: Сүнснийхээ даалгаврыг таньж мэдэх бас Өгөх юм билээ. Өгч буй бүх зүйлээсээ асар их дүүрдэг.
💎Одоогийн ажил: “IGA Solution LLC” гэдэг шилэн хийцлэлийн компани ажиллуулдаг.
🧘🏻♀️Хобби: иог, гитар, дээл оёх, бүжиглэх,
✈️Мөрөөдөл: аялах, хэл сурах /солонгос хэл бие даан сурч байгаа/
💕Дүүрэн мэдрэмж авдаг зүйл: хүнд өгөх үедээ, чадлаа гэж бодох үедээ
💔Эниргиэ алддаг зүйлс: Үр бүтээлгүй цаг хугацаанд, өөртөө өгсөн амлалтдаа хүрэхгүй байх, хии хоосон бодлууд.
💗 Жаргалтай үе: Эрүүл, элэг бүтэн, эв найртай зүтгэж яваа бүх үедээ
😓 Хэцүү үе: Нөхрөө хүнд өвдөхөд
☝️ Чухал нөлөөтэй хүмүүс: Гэр бүлийнхэн л юм билээ. Ялангуяа хүний хань асар чухал.
🤗 Хичээдэг зүйл: Хүнд төвөг болохгүй, амлалтаа биелүүлэх.
❌Дургүй зүйлс: худлаа хэлэх, гүтгүүлэх, мэдрэмжгүй муйхар үйлдэлд
🧘🏻♀️Нийгэмлэгээс хүсч хүлээж буй зүйлс: сүнсээ хөгжүүлж, амьдралын жинхэнэ утга учраа таньж, сүнснийхээ замналаар явах.
💝Өгч чадах зүйл: Эерэг байдал, дүүрэн мэдрэмжийг бусдад аль чадахаараа түгээх
👄Дуртай үг: “Ерөөл буянаар надтай учирсан юмс бүгдэд талархлаа.”Та бүхэндээ ч бас талархлаа, үе үеийн ерөөлөөр бид энэ орчилд учирсан байх аа 🙏
Сүнсний сэрэлтээ олон хүн хүлээн авч, утга учиртай амьдраасай, үүнд хүрэх гүүр шат нь энэ нийгэмлэг бхйгаасай гэж хүсч байна.
💝 Хэрвээ хэн нэгэнд:
• Миний хийдэг зүйлс, хобби сонирхолтой холбоотой
• Шилэн хийцийн зөвлөгөө хэрэгтэй, ажилтай маань холбоотой асуух зүйл байвал би дуртайяа хуваалцана шүү 👍