🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Харсан нь OKEY❤️ гээд бичээрэй.
👋😍Нийгэмлэгт орж ирсэн сайхан гэрлүүд минь тавтай морилно уу. Та бүхэндээ энэ нийгэмлэгт нэгдээд хамгийн түрүүнд заавал хийх зүйлсийг танилцуулж байна.
☑️ АЛХАМ 1: Өөрийгөө танилцуулах
Энэхүү нийгэмлэгт байхын тулд юун түрүүнд та өөрийнхөө танилцуулгыг заавал оруулсан байх шаардлагатай. Танилцуулгаа оруулаагүй тохиолдолд нийгэмлэгээс шууд хасна гэдгийг анхааруулж байна.
💞Мөн бүгд нэг нэгнийхээ танилцуулгын коммент хэсэгт халуун дулаанаар угтан аваарай🥰
📌Доор танилцуулгаа хэрхэн хийх зааврыг оруулав.
🖊️Та доорхи асуултын дагуу үнэн зөвөөр, дэлгэрэнгүй, эерэг, бусдад гоё сэтгэгдэл төрүүлэхээр, цэгцтэйгээр доош дугаарлан жагсаагаад монгол үсгийн фонтоор оруулна уу.
1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ?
2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ?
3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш)
4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ?
5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ?
7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ?
8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад?
9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ?
10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ?
11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ?
12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу.
🔎Нэмэлт
1.Өөрийн гоё гарсан чанартай зураг оруулах
2.Хүсвэл өөрийнхөө хийдэг ажил, контент, бусад зүйлсийнхээ холбоосыг оруулж болно.
3.Өөрийн сошиал хаягийн холбоосоо оруулж болно.
🔮general discussions хэсгийн хажуу тийшээ гүйлгэхэд танилцуулга хэсэг байгаа. та танилцуулга хэсэгт пост хийгээрэй.
☑️ АЛХАМ 2: Хэрхэн зөв өрөөндөө, яаж пост оруулах вэ?
✔️ 1— Зөв хэсэгтээ орсон эсэхээ шалгах
Пост оруулахын өмнө хамгийн түрүүнд зөв хэсэгтээ орсон эсэхээ шалгах хэрэгтэй. Үүний тулд эхлээд Skool апп-аа нээгээд доод цэснээс Community дээр дарна. Community хэсэгт ормогц дэлгэцийн дээд талд Community, Classroom, Calendar, Members гэсэн таб-ууд харагдана. Эдгээрээс Community таб сонгогдсон, идэвхтэй байгаа үед л пост оруулах боломжтой байдаг. Хэрвээ та Classroom, Calendar эсвэл Members дээр байвал пост оруулах товч харагдахгүй тул заавал Community хэсэгт шилжсэн эсэхээ шалгаарай.
📍✅ 2: Пост бичих цонх нээх
Community хэсэгт орсны дараа дэлгэцийн дээд талд “Write something” гэж бичсэн мөр харагдана. Тэр мөрөн дээр нэг удаа дармагц шинэ пост бичих цонх автоматаар нээгдэнэ. Энэ цонх нь таны бичвэр, зураг, мэдээллийг оруулах үндсэн хэсэг тул эндээс бүх пост эхэлдэг гэж ойлгож болно.
📍✅ 3: Category (хэсэг) сонгох
Пост бичихээс өмнө хамгийн чухал алхам бол category-оо зөв сонгох явдал юм. Хэрвээ энэ алхмыг алгасвал таны пост буруу хэсэгт орж, админ болон бусад гишүүдэд харагдахгүй өнгөрөх магадлалтай. Пост бичих цонхны дээд хэсэгт анхдагчаар “General discussion” гэж бичиг харагдана. Тэр дээр дармагц category-уудын жагсаалт нээгдэнэ. Жагсаалтаас өөрийн оруулах гэж буй постын агуулгад тохирох хэсгийг, жишээлбэл 📣 Гишүүдийн танилцуулга зэрэг category-г сонгоно. Сонголтоо хийсний дараа Done / Save дээр дарснаар таны пост зөв хэсэгт байршиж, тухайн category дотор нийтлэгдэх болно.
📍✅ 4 — Постоо нийтлэх
Бичвэрээ дуусгасны дараа дэлгэцийн дээд баруун талд байгаа Post / Publish товчийг дарна.
Пост амжилттай нийтлэгдэнэ.
Манай community-д пост оруулахдаа хүн бүр өөрийгөө аюулгүй, хүндлэгдсэн, тайван мэдрэх орчныг хамтдаа бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Тиймээс энд оруулж буй бүх пост, сэтгэгдэл нь эерэг, ухамсартай, бусдад тустай байх зарчмыг баримтална. Пост нь заавал тухайн хүний өөрийн бодол, туршлага, ойлголт дээр суурилсан байх ёстой. Өөр хүний пост, нийтлэл, текстийг Facebook, Instagram, бусад group, сайт, блог зэргээс зөвшөөрөлгүйгээр хуулж тавихыг хатуу хориглоно. Хэрвээ та гаднаас уншсан, сонссон, үзсэн мэдээллээ хуваалцахыг хүсвэл тухайн мэдээллийг шууд хуулалгүй, өөрийн ойлгосон байдлаар найруулж, “энэ нь надад ингэж ойлгогдлоо”, “миний хувьд ийм сургамжтай санагдлаа” гэх мэт хувийн сэтгэгдэл, дүгнэлттэйгээ хамт оруулах шаардлагатай.
Постын бичвэр нь цэгцтэй, ойлгомжтой, уншихад хялбар байхыг зөвлөж байна. Боломжит хэмжээнд үг үсгийн алдаагүй бичихийг хичээнэ. Хэрвээ та өөрөө текстээ цэгцтэй болгоход хүндрэлтэй байвал ChatGPT-ийг ашиглах бүрэн боломжтой. Тухайлбал, санаагаа энгийнээр бичээд “үүнийг community-д тохирсон, эерэг, ойлгомжтой пост болгож өгөөч” гэж засуулах, эсвэл үг үсгийн алдааг нь шалгуулах, бүтэцтэй болгуулахыг зөвшөөрнө. Гэхдээ ChatGPT-с авсан текстийг шууд copy–paste хийхгүй, заавал өөрийн өнгө аяс, бодол, мэдрэмжийг шингээж өөрөө дахин засаж, найруулсны дараа постлох ёстой. Chatgpt-c шинэ мэдээлэл авч түүнийгээ өөрөө засаж найруулж оруулж болно. Мөн постдоо ашиглах зураг нь өөрийн авсан зураг эсвэл AI (ChatGPT зэрэг)-аар шинээр гаргуулсан зураг байж болно. Зураг нь постын утгатай нийцсэн, айлгасан, сөрөг мэдрэмж төрүүлэхгүй байх нь чухал.
Манай community-д сөрөг, буруу сэдэл өгөх агуулга оруулахыг зөвшөөрдөггүй. Үүнд бусдыг муулсан, доромжилсон, шүүмжилж дайрсан, айлгасан, сүрдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх, таагүй мэдрэмж өгөх мэдээллүүд орно. Мөн community-ийн зорилготой огт холбоогүй, сэдвээс хэт хазайсан, маргаан өдөөсөн постууд тохиромжгүй. Сэтгэгдэл бичихдээ ч адилхан зарчим баримтална. Бусдын пост дээр зөвхөн эерэг, дэмжсэн, урам өгсөн сэтгэгдэл үлдээхийг уриалж байна. Хэрвээ санал нийлэхгүй, эсвэл бичих зүйл олдохгүй байвал сэтгэгдэл бичихгүй өнгөрөх нь хамгийн зөв сонголт юм. Санал гомдол, асуудал маргаан, шүүмж дүгнэлт болон бусад зүйлсээ чатаар админ руу холбогдож шийдүүлнэ үү. Олон нийтэд тавихгүй байхыг хатуу сануулж байна.
Энэхүү дүрэм, зааврын гол зорилго нь хэн нэгнийг хязгаарлах биш, харин хүн бүр өөрийнхөөрөө илэрхийлж чаддаг, гэхдээ бусдад хоргүй, эерэг нөлөөтэй орчныг хамтдаа бүтээхэд оршиж байна. Бид бие биеэ шүүмжлэх бус, ойлгож дэмжих, айлгах бус, урамшуулах, бухимдуулах бус, тайвшруулах community байхыг эрхэмлэдэг. Иймд та пост оруулахдаа “энэ бичвэр маань бусдад эерэг нөлөө үзүүлэх үү?” гэж өөрөөсөө нэг асуугаад нийтэлбэл хангалттай юм.
📍✅ 5 — Постоо зөв орсон эсэхийг шалгах
Постоо нийтэлсний дараа зөв category-д орсон эсэхийг заавал шалгаарай. Үүний тулд эхлээд буцаад Community хэсэг рүү орно. Дараа нь дээд талд байрлах “Гишүүдийн танилцуулга” (эсвэл таны сонгосон өөр category)-ийн дугуй товч дээр дарна. Ингэхэд тухайн хэсэгт хамаарах постууд л шүүгдэж харагдах бөгөөд зөвхөн танилцуулгын постууд гарч ирнэ. Таны оруулсан пост тэнд харагдаж байвал ✔️ зөв газраа орсон гэсэн үг. Харин таны пост тэнд харагдахгүй, өөр хэсэгт орсон байвал будлиан үүсгэхээс сэргийлж тэр дор нь буруу орсон постоо устгаад, дараа нь category-оо зөв сонгон дахин шинээр постлоорой.
✔️⚠️ ТҮГЭЭМЭЛ АЛДАА (АНХААР)
🔷Танилцуулга пост оруулах үед дараах түгээмэл алдаанууд хамгийн их гардаг тул анхааралтай уншина уу. Зарим гишүүд пост оруулахдаа category сонголгүйгээр шууд Post дарах эсвэл бүх зүйлээ General discussion хэсэгт үлдээх нь элбэг байдаг. Ингэснээр таны танилцуулга буруу ангилалд орж, админ болон бусад гишүүдэд харагдахгүй өнгөрөх магадлалтай. Мөн танилцуулгаа коммент хэлбэрээр бичих, эсвэл өөр хүний постын доор танилцуулга үлдээх нь зөвшөөрөгдсөн хэлбэр биш юм.
🔶Танилцуулга нь заавал өөрийн гэсэн шинэ пост байх ёстой. Өөрөөр хэлбэл “Гишүүдийн танилцуулга” (эсвэл түүнтэй дүйцэх) category-г сонгоод, шинээр пост нээж, тэнд өөрийгөө танилцуулна. Ингэснээр таны пост зөв газар байршиж, community-ийн бүх гишүүд таныг төвөггүй олж уншиж, холбогдох боломж бүрддэг. Тиймээс танилцуулга хийхдээ “энэ нь шинэ пост мөн үү, зөв category сонгосон уу” гэдгээ нийтлэхээсээ өмнө нэг шалгаарай.
📌 САНАМЖ
Манай community-д нэг хүн зөвхөн нэг л танилцуулга пост оруулна. Хэрвээ танилцуулгадаа өөрчлөлт оруулах шаардлагатай бол шинэ пост дахин хийх хэрэггүй, харин тухайн постынхоо дээрх Edit (Засах) сонголтыг ашиглан мэдээллээ шинэчилнэ. Харин танилцуулга постоо бүрэн устгах шаардлагатай бол мөн адил өөрийн пост дээрх Delete (Устгах) товчийг дарж устгана. Ингэснээр танилцуулга хэсэг цэгцтэй, эмх замбараатай хэвээр хадгалагдана.
☑️ АЛХАМ 3: 📘 SKOOL PROFILE ХЭСЭГТЭЭ НЭР ӨГӨХ, ЗУРАГ ОРУУЛАХ, BIO БИЧИХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР:
🟢 1. SKOOL гэж юу вэ?
Skool гэдэг нь гишүүд нэг дор цуглаж мэдээлэл солилцох, суралцах, асуулт-хариулт хийх, өсөж хөгжих, сургалт үзэх зориулалттай онлайн community платформ юм. Энд та пост оруулах, бусадтай чатлах, хэлэлцүүлэг өрнүүлэх, видео хичээл үзэх, лайв уулзалтын мэдээлэл авах зэрэг бүх зүйлийг нэг цэгээс хийх боломжтой. Skool нь Facebook group-ээс илүү цэгцтэй бүтэцтэй тул гишүүд төөрөхгүй, хэрэгтэй мэдээллээ хурдан олж, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн сургалт болон бусад зүйлсийг нөхөж үзэх боломжтой. Бусад хүмүүстээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж нэг нэгнээ ойлгодог хүрээлэлд орно.
🟢 2. SKOOL-Д НЭРЭЭ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
📍✅ 1: Profile руу орох
SKOOL app эсвэл browser-оор нэвтэрнэ.
Дараа нь дэлгэцийн баруун дээд буланд харагдах таны жижиг дугуй зураг, эсвэл таны нэрийн эхний үсэг (A, B гэх мэт) дээр дарна.
📍 ✅ 2: Profile тохиргоо нээх
Гарч ирэх сонголтуудаас дараах үгсийн аль нэгийг сонгоно: Edit profile, Profile, Settings
(Таны ашиглаж байгаа төхөөрөмжөөс хамаараад нэршил нь өөр байж болно.)
📍 ✅ 3: Name хэсэгт нэрээ зөв бичих
Profile тохиргоон дээрх “Name” гэсэн мөрөнд өөрийн бодит, ойлгомжтой нэрээ бичнэ. Жишээлбэл Oyungerel O., Oyungerel Meditation, Oyungerel Coach, эсвэл Oyungerel | Inner Growth гэх мэт нэршил нь зөв хэлбэрт тооцогдоно. Харин зөвхөн emoji ашигласан (😊🌸✨ гэх мэт), утгагүй тоо (123456), эсвэл ерөнхий үгтэй нэр (LoveYouAll гэх мэт) нэршлүүд нь тохиромжгүй. Бодит, танигдахуйц нэртэй байх нь багш, коуч, бусад гишүүд болон сургалтын админууд таныг жинхэнэ хүн гэдгээр нь таньж, харилцаа үүсгэх, танд хэрэгтэй үед тусламж үзүүлэхэд илүү хялбар болгодог.
🟢 3. ЗУРАГ ХЭРХЭН ОРУУЛАХ ВЭ? (PROFILE PHOTO)
🎞️Зургаа сонгох
Profile зургийн хэсэг дээр дарсны дараа Gallery / Photos руу орж өөрийн зургаа сонгоно. Зураг сонгохдоо нүүр танигдахуйц, тод харагддаг байвал тохиомжтой. Сайн зураг гэдэг нь ихэвчлэн нүүр ойроос авсан, цэвэр энгийн background-тэй, инээмсэглэлтэй бөгөөд нүд ил харагдсан зураг байдаг. Харин олон хүнтэй, нарны шилтэй, бараан эсвэл бүдэг, өөр хүний, орчны, хиймэл оюун ухааны, мөн нуруугаараа харсан зургууд нь тохиромжгүйд тооцогдоно.
📸 Зөв зураг сонгох нь яагаад чухал вэ? гэвэл SKOOL нь итгэл дээр суурилсан community учраас гишүүд бие биеэ хараад таних, харилцан итгэх боломжтой байх шаардлагатай. Нүүрээ тод харуулсан зураг нь бусад гишүүд болон тухайн community-г үүсгэн байгуулагч нарт итгэл төрүүлж, харилцааг илүү нээлттэй, дулаан болгохоос гадна таны хэн болохыг илүү тодорхой ойлгуулахад тусалдаг.
💿Хадгалах
Зургаа сонгосны дараа хэмжээг нь тохируулж, зөв байрлалд оруулна. Бүх зүйл зөв болсны дараа Save / Done дээр дарж хадгална. Ингэснээр таны profile зураг амжилттай солигдож, бусад гишүүдэд харагдана.
🟢 4. BIO (ТАНИЛЦУУЛГА) ЯАЖ БИЧИХ ВЭ?
📠BIO гэж юу вэ?
BIO бол таны тухай товч бөгөөд ойлгомжтой танилцуулга юм. Өөрөөр хэлбэл BIO нь “Би хэн бэ?”, “Юунд сонирхолтой вэ?”, “Ямар зорилготой вэ?” гэсэн үндсэн гурван асуултад богино хэлбэрээр хариулж, бусад гишүүдэд таныг хурдан таних боломжийг олгодог хэсэг юм. Урт намтар бичих шаардлагагүй, гол утга санаа нь ойлгогдвол хангалттай.
💻BIO бичих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь 3 хэсэгтэй бүтэц ашиглах юм. Нэгдүгээрт, та өөрийгөө хэн болохоо товч танилцуулна. Хоёрдугаарт, юунд сонирхолтой, ямар чиглэлд суралцаж, хөгжиж байгаагаа бичнэ. Гуравдугаарт, цаашдын зорилго, ямар амьдрал, чиг хандлагыг эрхэмлэж байгаагаа илэрхийлнэ. Энэ гурван хэсэг байхад BIO бүрэн ойлгомжтой, цэгцтэй болдог.
♟️Жишээлбэл, энгийн бөгөөд цэвэр BIO нь “Сайн байна уу? Намайг тэр гэдэг. Би дотоод хөгжил, бясалгал, ухамсрын өсөлтийг сонирхдог. Өөрийгөө таньж, тайван амьдрах замд суралцаж байна” гэж бичиж болно. Хэрвээ илүү сүнслэг, зөөлөн өнгө аястай байлгахыг хүсвэл “Дотоод оршихуй, ухамсрын хөгжилд дуртай. Амар амгалан, тэнцвэртэй амьдралыг эрхэмлэдэг. Суралцаж, хөгжиж яваа нэгэн” гэж бичиж болно. Сургалт, мэдлэгт чиглэсэн BIO-д “Өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлзүй, бясалгалын чиглэлээр суралцаж байна. Сурсан мэдлэгээ амьдралдаа бодитоор хэрэгжүүлэхийг зорьдог” гэж илэрхийлж болно. Харин багш, коуч маягийн өнгө аяс оруулахыг хүсвэл “Дотоод хөгжил, ухамсрын замналаар суралцаж, бусдад эерэг нөлөө түгээхийг хүсдэг. Тайван, ухамсарт амьдралыг дэмжинэ” гэх мэтээр бичих боломжтой. BIO нь төгс байх албагүй, хамгийн чухал нь бодит, эерэг, ойлгомжтой байх явдал юм. Та өөрийнхөөрөө, чин сэтгэлээсээ бичихэд л хангалттай.
☑️ АЛХАМ 4 📅 Календар (Events) үзэх заавар
📍 ✅ 1: Calendar / Events хэсэг рүү орох
Community дотроос: Calendar эсвэл Events гэсэн tab / цэсийг сонгоно.
👉 Энд тухайн community-д зохион байгуулагдах: LIVE сургалт, Workshop, Q&A, Mastermind зэрэг ирэх бүх уулзалт, арга хэмжээнүүд харагдана.
📍 ✅ 2: Event (Цахим сургалт, үйл ажиллагаа) дэлгэрэнгүйг харах
Сонирхож буй event дээр дарна.
Ингэхэд: Огноо, Цаг, Ямар төрлийн уулзалт болох, Zoom / Live link (эсвэл дараа нээгдэх тэмдэглэл) харагдана. Zoom линк бол тухайн эхлэх цагтаа линк дээрээ дараад орно. Харин өмнө нь Zoom application татаж, бүртгүүлсэн байх хэрэгтэй.
📍 ✅ 3: Оролцохоо баталгаажуулах (RSVP)
Event-ийн доор: Going эсвэл RSVP гэсэн товч байна.
👉 Тэр дээр дарснаар: Та оролцохоор бүртгэгдэнэ. Event эхлэхээс өмнө сануулга ирнэ
📍 ✅ 4: Calendar-т нэмэх (сонголтоор)
Зарим event дээр: Add to Google Calendar гэсэн сонголт байдаг.
👉 Дарвал таны хувийн calendar дээр автоматаар нэмэгдэнэ.
☑️ АЛХАМ 5 🎮 Level ахих & Хичээл үзэх заавар
🧩 Level гэж юу вэ?
Level гэдэг нь community доторх идэвх, суралцах явцыг илэрхийлэх түвшин юм. Та илүү идэвхтэй байх тусам level ахина. Мөн түүнчлэн зарим level-д харьяалагдах сургалтуудыг зөвхөн тухайн level-д хүрсэн тохиолдолд үзэх эрх нээгдэнэ.
⭐ XP яаж авах вэ?
Та дараах үйлдлүүдийг хийхэд XP (оноо) авна:
Пост оруулах, сэтгэгдэл бичих, like дарах, like авах, хичээл үзээд, үзсэнээ зөвийн тэмдэг дээр дарж ногоон болгож баталгаажуулах, даалгавар гүйцэтгэх.
👉 XP нэмэгдэх тусам Level автоматаар ахина.
📚 Хичээл үзэж level ахих заавар
📍 ✅ 1: Classroom / Courses хэсэг рүү орох
Community дотроос: Classroom эсвэл Courses
гэсэн хэсгийг нээнэ.
📍 ✅ 2: Хичээл / Lesson сонгох
Course → Chapter → Lesson дарааллаар хичээлүүд байрласан байдаг. Зарим хичээл дараалалтай, зарим нь level шаардлагатай байж болно.
📍 ✅ 3: Хичээлийг дуустал үзэх
Видео хичээлийг бүрэн үзнэ.
👉 Хичээл дууссаны дараа: Mark as complete эсвэл Complete lesson гэсэн товчийг заавал дарна
⚠️ Дарж байж: XP авна. Дараагийн хичээл нээгдэнэ. Level ахих боломж бүрдэнэ
🔒 Яагаад зарим хичээл нээгдэхгүй вэ?
Дараах шалтгаанууд байж болно: Таны level хараахан хүрээгүй. Өмнөх хичээлийг complete хийгээгүй. Тухайн хичээл тодорхой level дээр л нээгддэг.
👉 Шийдэл: Идэвхтэй постлох, хичээлээ дуусгах, сэтгэгдэл бичих
→ XP авна → Level ахина → Шинэ контент нээгдэнэ.
🎯 Level системийн зорилго
Энэ систем нь: Гишүүдийг идэвхтэй байлгах, суралцах явцыг тасралтгүй болгох, алхам алхмаар хөгжүүлэх зорилготой. Өөрөө өөрийнх нь амжилтыг өөрт нь тодотгож өгөх.
☑️ АЛХАМ 6🏆 Skool-ийн Leaderboard (Онооны самбар)
Skool-ийн Leaderboard гэдэг нь community доторх гишүүдийн идэвх, оролцоо, суралцах явцыг бодитоор харуулдаг онооны систем юм. Өөрөөр хэлбэл хэн илүү идэвхтэй суралцаж, хуваалцаж, харилцаж байна вэ? гэдгийг шударгаар харуулдаг нээлттэй самбар гэж ойлгож болно. Leaderboard-ийн зорилго нь хүмүүсийг өрсөлдүүлэх биш, харин идэвхжүүлэх, урамшуулах, тасралтгүй суралцаж, дэмжихэд оршдог. Leaderboard дээрх байрлал нь тухайн гишүүний авсан XP (оноо)-ноос хамаарна. XP гэдэг нь Skool-ийн доторх эерэг үйлдэл бүрийн төлөө автоматаар өгөгддөг оноо юм. Та community дотор дараах үйлдлүүдийг хийх бүрт XP авна. Үүнд пост оруулах, бусдын пост дээр сэтгэгдэл бичих, like дарах, хичээл үзэх, lesson-ээ “Mark complete” дарж дуусгах, зарим community-д event-д оролцох зэрэг орно. Та илүү идэвхтэй байх тусам XP хуримтлагдаж, XP ихсэхийн хэрээр таны Level автоматаар ахина. Leaderboard нь ихэнхдээ 7 хоногийн хугацаатай байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл долоо хоног бүр XP дахин 0-оос эхэлж, тухайн долоо хоногт хэн хамгийн идэвхтэй байсан нь Leaderboard-ийн дээд байруудад бичигддэг гэсэн үг. Ингэснээр шинэ гишүүд ч гэсэн өмнөх гишүүдтэй адил тэгш боломжтой болж, хэн ч “орой орсон учраас хоцорлоо” гэж санаа зовох шаардлагагүй болдог. Community-д мөн долоо хоногийнхоос гадна сарын Leaderboard ашигладаг. Leaderboard-ийг харахын тулд community дотроос Leaderboard гэсэн хэсэгт орно. Тэнд гишүүдийн нэр, авсан XP, эзэлж буй байрлал тодорхой харагдана. Та өөрийнхөө нэрийг хайж, одоогийн байрлалаа харах боломжтой. Энэ нь бусдыг шүүх, дарамтлах зориулалттай биш, харин “би энэ долоо хоног хэр идэвхтэй байв, юуг илүү хийж болох вэ” гэдгээ ойлгоход туслах толь юм. Нийгэмлэгийнхээ багш нар болон бүхий л гишүүддээ өөрийгөө таниулах бас нэгэн чухал боломж юм. Level ахих нь Leaderboard-тэй шууд холбоотой. XP нэмэгдэх тусам Level өснө. Зарим community Level-д хүрсний дараа шинэ хичээл, нэмэлт контент, тусгай файлууд, бонус материал нээгддэг. Өөрөөр хэлбэл Leaderboard болон Level систем нь “их мөнгөтэй хэн нэгэн” бус, их хичээж, идэвхтэй оролцож буй гишүүдэд илүү боломж нээж өгдөг шударга тогтолцоо юм. Leaderboard дээр өндөр байр эзлэхийн тулд хэн нэгнийг муулах, хэт их пост спамдах, хиймэл идэвх гаргах шаардлага огт байхгүй. Харин: чин сэтгэлээсээ пост оруулах, бусдын постыг уншаад бодитой сэтгэгдэл үлдээх, хичээлээ дуустал нь үзэж, complete хийх, асуулт асууж, суралцах гэсэн эрүүл, эерэг үйлдлүүд хангалттай. Leaderboard нь хэнийг ч шахах, дарамтлах зорилготой биш. Хэрвээ та энэ долоо хоногт идэвх багатай байсан бол ямар ч шийтгэл, хасалт байхгүй. Харин идэвхтэй оролцсон үедээ та өөрөө: илүү ойлгож сурч байгаагаа, community-д илүү танигдаж байгаагаа, өөртөө итгэх итгэл нэмэгдэж байгаагаа мэдрэх болно. Заримдаа долоо хоног, тухайн сар, бүх цаг үеэрээ тэргүүлж байгаа хүмүүсээ шагнах, урамшуулах тухай зарлал мэдээллүүд явж болдог. Тиймээс анхнаасаа хэрвээ та өөрөө хүсвэл тэргүүлж явах нь илүү их боломжийг өөртөө нээнэ. Эцэст нь хэлэхэд, Skool-ийн Leaderboard бол тоглоомын оноо цуглуулах систем биш, харин хүмүүсийг тасралтгүй суралцах, бие биеэ дэмжих, амьд community болгох зорилготой урамшууллын механизм юм. Та Leaderboard-ийг “өрсөлдөөн” гэж харах бус, харин өөрийгөө өчигдрөөсөө арай илүү идэвхтэй, ухамсартай байлгах сануулга гэж ойлговол хамгийн зөв хэрэглээ болно.
☑️ АЛХАМ 7 🗺️ Skool Map гэж юу вэ?
Skool-ийн Map хэсэгт гишүүд өөрсдийн байршил (Location)-оо оруулах боломжтой байдаг. Энэ нь тухайн хүн яг хаана амьдарч, хаанаас нэгдэж байгааг харах зорилготой бус, харин ирээдүйд сургалт, уулзалт, эвентүүдийг аль бүс нутагт зохион байгуулах боломжтойг ерөнхий байдлаар ойлгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл гишүүдийн байршлыг харах нь нийгэмлэгийн багт “манай гишүүд ихэвчлэн аль хот, аль бүсэд байна вэ” гэдгийг мэдэж, цаашдын үйл ажиллагаагаа илүү оновчтой төлөвлөхөд тусалдаг.
🗺️ Байршилаа оруулахын тулд эхлээд өөрийн Profile руу орно. Дэлгэцийн баруун дээд буланд харагдах дугуй зураг эсвэл нэрийн эхний үсэг дээр дарж, Edit profile эсвэл Profile settings хэсгийг нээнэ. Тэнд Location гэсэн мөр харагдах бөгөөд уг хэсэгт өөрийн амьдарч буй хот, аймаг, улс-аа бичихэд хангалттай. Бүтэн гэрийн хаяг, нарийн байршил бичих шаардлагагүй, зөвхөн ерөнхий байршил байхад л болно.
🗾Location хэсэгт мэдээллээ оруулсны дараа Save / Done дээр дарж хадгална. Ингэснээр таны байршил Map дээр тэмдэглэгдэж, нийгэмлэгийн нийт гишүүдийн байршлын ерөнхий зураглалд автоматаар нэмэгдэнэ. Энэ мэдээлэл нь хувь хүний нууцад халдах зорилготой биш бөгөөд хэн нэгнийг яг хаана амьдардгийг ил тод харуулахад зориулагдаагүйг анхаарна уу.
🔶Иймээс гишүүдээс Location-оо оруулахыг хүсэж байгаа гол шалтгаан нь ирээдүйд танхимын сургалт, уулзалт, ретрит, эвентүүдийг аль хот, аль бүсэд зохион байгуулах нь тохиромжтой вэ гэдгийг бодитоор төлөвлөхөд оршиж байна. Та байршлаа оруулснаар нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагааг илүү ойр, бодит, хүртээмжтэй болгоход өөрийн хувь нэмрийг оруулж байгаа гэсэн үг юм. Location-оо заавал оруулах шаардлагагүй, таны сонголт юм.
📍👑Манай нийгэмлэгийн танилцуулга
“Дотоод Оршихуйн Гайхамшиг” нь 2020 онд үүсгэн байгуулагдсан, бясалгал, энерги, далд ухамсар, иог, зүрх сэтгэл, сүнслэг хөгжлийг цогцоор нь дэмжих зорилготой нийгэмлэг юм. Өнөөдөр тус нийгэмлэг нь Facebook page дээрээ 200,000 гаруй дагагчтай, Facebook group-дээ 40,000 орчим гишүүнтэй бөгөөд онлайн болон танхимын хэлбэрээр 1,000 гаруй эвент, сургалт, уулзалтыг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Өдөр тутмын LIVE, контент, сургалтуудаар дамжуулан Монголын хамгийн идэвхтэй, нөлөө бүхий сүнслэг боловсролын платформуудын нэг болон хөгжиж байна.
✔️Манай нийгэмлэгийн үндсэн зорилго нь хүний бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэл, сүнсний түвшинд бодит өөрчлөлт авчрахад оршдог. Бид хүн бүрийн дотоод гэрлийг асааж, амьдралын чанарыг бүх түвшинд дээшлүүлэх, өөрийгөө таних, суралцах, хөгжих, гэгээрлийн замд ухаалгаар хөтлөхийг зорьдог. Үүний хүрээнд амар амгалан, хайр, эрүүл мэнд, санхүү, гэр бүл, карьер зэрэг амьдралын бүхий л салбарт тэнцвэртэй, ухамсарт өөрчлөлт хийхэд дэмжлэг үзүүлдэг.
✔️Өнөөдрийн байдлаар бид өөрсдийн боловсруулсан 27 төрлийн бясалгалын цогц аргачлал-ыг ашиглан ажиллаж байна. Эдгээр нь энергийн арга зүй, хүний дотоод системд нөлөөлөх олон түвшний судалгаа, зүрхний ажил, астрологи, нумерологи, мэргэ, оношлогоо, иог, сэтгэл-ухамсрын дасгалжуулалт, энерги засал, дотоод засал, аура, руна, дууны ухаан зэрэг олон салбарын мэдлэг, практикийг нэгтгэсэн цогц хөтөлбөрүүд юм.
✔️Дотоод Оршихуйн Гайхамшиг нь хүний дотоод сэрэлт, ухамсар, гэрэл, энергийн түвшинд суурилсан гэгээрлийн боловсрол, мэдлэг, хайрыг түгээх зорилготой байгууллага билээ. Манай нийгэмлэгийн гол чиглэл нь гадаад өөрчлөлтөөс илүүтэй дотоод өөрчлөлтөөр дамжин хүн өөрийгөө олж, бүтээж, амьдралынхаа утгыг ухамсарлан, өөртөө төдийгүй бусдад тусалж чаддаг чадамжтай болоход чиглэдэг.
✔️Манай боловсруулсан 27 төрлийн бясалгал нь хүний дотоод гэрэл, зөн совин, хүн чанар, хайр энэрэл, бүтээлч чанар, дээд ухамсрын чанаруудыг сэрээж, хүний дээд мөн чанарыг нээх, хязгаарлагдмал итгэл үнэмшлээс чөлөөлөхөд чиглэсэн байдаг. Эдгээр бясалгал, сургалт, аргачлалууд нь олон жилийн судалгаа, практик туршлага, бодит үр дүн дээр үндэслэн бүтээгдсэн.
✔️Бидний зорилго бол хүний бие, оюун, зүрх, сүнс, ухамсрын түвшинд гүн гүнзгий, тогтвортой өөрчлөлт авчирч, амьдралыг илүү ухамсартай, утга учиртай, гэрэлтэйгээр туулахад туслах явдал юм. Энэ замналд бид өөрсдийн олон жилийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, сургалтын цогц хөтөлбөрүүдийг гишүүддээ хүргэсээр байна.
✔️Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг нь доорхи зүйлсийг түгээн дэлгэрүүлдэг.
Үүнд:
• Метафизик ухаан (Metaphysics)
• Эзотерик ухаан (Esoteric sciences)
• Оккультизм / Далд ухаан (Occult sciences)
• Энергийн ухаан (Energy science)
• Сүнслэг ухаан (Spiritual consciousness)
• Бясалгалын ухаан (Meditation science)
• Ухамсрын ухаан (Consciousness studies)
• Орчлонгийн хууль (Universal laws)
• Астрал ухаан / Астрал аялал (Astral studies)
• Квант ухаан (Quantum field knowledge)
• Тоон ухаан (Numerology)
• Зурхайн ухаан (Astrology)
• Мүүнлоги / Сарны ухаан (Moonlology)
• Мэргэ–төлгөний системүүд (Divination systems)
• Руна ухаан (Runology)
• Таро ухаан (Tarology)
• Зөн совингийн ухаан (Intuition studies)
• Сүнслэг суварга / Далд мэдрэхүйн ухаан (Clair senses)
• Тарнийн ухаан (Mantra science)
• Дуун эмчилгээ (Sound healing)
• Дом засал (Folk rituals)
• Дотоод засал / Энергийн засал (Inner & Energy Healing)
• Фэнг Шүй / Орон зайн ухаан (Feng Shui)
• Амьсгалын ухаан (Breathwork)
• Хүний хувьсал–хөгжлийн ухаан (Human evolution & development)
• Философи, оршихуй судлал (Philosophy & Existence)
• Хувь хүний хөгжлийн ухаан (Personal development)
• Иогийн ухаан (Yoga science)
• Гэх мэт бусад маш олон ухааныг заадаг.
🕯 (өмнө)2020–2025: 7+ жилийн туршлагатай, 200’000 дагагч, 40’000 гишүүнтэй хамгийн том экосистем
✔️Энэ нийгэмлэгт та:
✨ Дотроосоо гэрэлтэх жинхэнэ гэрлээ асаана. Амьдралдаа шинэ олон зам мөрийг нээж, дотоод хүчээ сэрээж, өөрийн байж болох хамгийн төгс хувилбартаа хүргэх замаа олно.
✨ Амьдралын бүх салбарт эерэг өөрчлөлт гаргаж, өөрийн дотоод ертөнц болон гадаад ертөнцдөө бүрэн хувьсал гаргах боломжтой. Бие, сэтгэл, оюун, сүнс, энергийн бүх давхаргыг ижил түвшинд хөгжүүлж тэнцвэржүүлэхэд тусална.
✨ Иога бясалгал + Энерги + Далд ухамсар + Сүнслэг хөгжил гээд амьдралын бүхий л зүйлийг цогц системтэйгээр хослуулна.
Энэ бол зөвхөн мэдлэг биш — Амьдралд өөрчлөгдөх жинхэнэ үр дүн, үйл явц, мэргэн ухаан, алсын хараа болж зорьсон бүх зүйлдээ хүргэх шийдэл юм.
✨ Өөрийн хязгааргүй чадамжаа нээнэ.
Байгалиас заяасан авьяас билэг, зөн совин, дотоод мэдрэмж, оюун ухаан, жинхэнэ мөн чанар, дотоод гэрэл тань идэвхжиж амьдралд нь нөлөөлж эхэлнэ.
✨ Сэтгэл дүүрэн амар амгалан, хязгааргүй хайрлиг чанар, энерги хүч, дотоод тэнцвэрийг бий болгох боломжтой.
Амьдралын дарамт, айдас, блок, давтагддаг асуудал зовлон алгуур арилж, явцдаа илүү тайван, зоригтой, өөрийгөө сонсож, асуудлуудаа шийдэж, амьдралын зорилгоо олж өөрийнхөө ертөнцийг хүссэн өнгө будгаараа будаж эхлэх боломжтой.
✨ Амьдралынхаа жинхэнэ зорилго, зам мөрөө олно.
Та энэ амьдралд ямар учиртай төрсөн?, Юу хийж бүтээхээр ирсэн?, Ямар үүрэг даалгавартай ирсэн?, Ямар эх сурвалжаас ирсэн?, Хаашаа явж, хаана хүрч очих ёстойгоо ойлгож өөрийнхөө хувь тавиланг хамгийн сайхнаар, зөвөөр удирдах боломжтой.
✨ Дээд түвшний мэдрэмж ба өсөлт, оюун ухаан, ухамсар, сүнсний сэрэлт явагдаж мэдрэгдэх боломжтой.
Зөн совин хүчтэй болсноор амьдралд гаргах шийдвэрүүд хамгийн зөв замдаа орж, сүнслэг түвшин болоод бүхий л нарийн нандин, нууц гүн ойлголтууд, оршихуйн бүх холбоо ил тод, тодорхой болно.
✨ Өөрийгөө эдгээх, энергиэ засах, сэтгэлээ илааршуулах, орчны эрчим энергийг сайжруулах боломжтой болно.
Энерги, бие махбод, оюун ухаан, орчин тойрон, сүнсний түвшний энергийн сөрөг мэдээлэллийг устгаснаар дотор хуримтлагдсан бүхий л төрлийн асуудлаа та өөрөө засах боломжтой юм. Жишээ нь: Сэтгэлийн шарх, сэтгэлийн дарамт, муу үйлийн үрийн давталт ба түүний нөлөө, дотоод айдас, эргэлзээ, дотоод сүүдэр гэх мэтчилэн танд болон таны амьдралд нөлөөлдөг таагүй бүхнийг өөрөөсөө явуулах боломжтой.
✨ Гэр бүл, хайр, мөнгө санхүү, ажил кареер, бүхий л төрлийн харилцаанд тэнцвэртэй байж, тогтмол өсөлтийг бий болгох боломжтой.
Танд дотоод өөрчлөлт гарснаар гадаад амьдралын бүхий л зүйлс эерэг түвшинд шууд өөрчлөгдөх боломжтой.
✨ Хамгийн зөв, эрч хүчтэй, хайр дүүрэн, өндөр хүсэл эрмэлзлэлтэй, эерэг энергитэй хамт олонтой болно.
Энд таныг ойлгодог, хүндэлж хайрладаг, тусалж дэмждэг, адил зорилготой, өсөн дэвжих хүсэлтэй мянга мянган хүмүүс бий.
✨ Өсөлт хөгжлийн тогтвортой системтэй платформ, зөв амьдралын хэмнэлтэй хүмүүсийн дунд орсноор бүрэн дүүрэн өсөж хөгжих боломжтой орчныг та өөртөө бүрдүүлнэ.
Тогтмол ZOOM-LIVE, бясалгал, сургалт, уулзалт, мэдээлэл гээд цогц хөтөлбөрүүд, нэгнээ дэмжих систем, найзаа уриад орлоготой болох боломж нь таны эерэг өөрчлөлтийг хурдлуулна.
✨ Дотоод гэрлээ асааж өөрийн төгс хувилбар, хүссэн амьдралаа бүтээх боломжтой. Арга билгийг хослуулан амьдралдаа зөв шийдлийг олох чадвартай болж амжилтын зам руу явна.
Манай систем танд: Шинэ хичээл, шинэ LIVE & ZOOM, шинэ зөвлөгөө, шинэ бясалгал, шинэ оношлогоо, шинэ тайлбар, шинэ материал, шинэ хүрээлэл, шинэ уулзалт, шинэ орчин, шинэ харах өнцөг, шинэ амьдралын боломжууд гэх мэт тасралтгүй урсах танин мэдэхүйн өндөр чанартай агуулгыг хүргэнэ.
📍❌Нийгэмлэгээс хасах журам
(Эерэг энергийн орон зайг хамгаалах)
Манай нийгэмлэг нь гишүүн бүр өөрийгөө аюулгүй, хүндлэгдсэн, тайван мэдрэх орчныг бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Иймээс энд харилцаж буй хүн бүр ёс зүйн өндөр соёлтой, ухамсартай, хариуцлагатай байх үүрэгтэй. Доорх үйлдлүүд нь нийгэмлэгийн суурь үнэт зүйлтэй шууд зөрчилддөг тул хатуу хориглоно.
🟢Нэгдүгээрт, бусдыг шүүмжлэх, доромжилох, доош нь хийх, дээрэнгүй хандах аливаа хэлбэрийн үг хэллэг, үйлдэл зөвшөөрөгдөхгүй. Үүнд пост, сэтгэгдэл, лайв уулзалтын үеийн яриа, хувийн мессеж, олон нийтийн ашигладаг платформууд зэрэг бүх хэлбэрийн харилцаа адилхан хамаарна. Мөн хүний амьдралын замнал, ухамсрын түвшин, үзэл бодол, итгэл үнэмшлийг үнэлж дүгнэх, хэмжих, ёжлох нь бусдыг хүндэтгээгүй үйлдэлд тооцогдоно.
🔴Хоёрдугаарт, сөрөг сэтгэгдэл тараах, гомдол, уур бухимдлыг хэт давамгайлсан байдлаар илэрхийлэх, бусдад таагүй мэдрэмж, дарамт, буруу сэдэл өгөх агуулга нийтлэхийг хориглоно. Манай нийгэмлэг нь тайвшруулах, урамшуулах, ойлголцох орон зай болохоос бус айдас, бухимдлыг нэмэгдүүлэх зорилготой биш юм. Тиймээс айдас, эргэлзээ, түгшүүр төрүүлэхүйц бодит болон сүнслэг агуулга, айлган сүрдүүлэх, муу ёр зөгнөх, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, бүхий л төрлийн сөрөг шинжтэй мэдээлэл түгээхийг зөвшөөрөхгүй.
🟣Гуравдугаарт, нийгэмлэгийн дотоод мэдээлэл, хувийн хуваалцлагыг задруулах нь ноцтой зөрчилд тооцогдоно. Үүнд гишүүдийн хувийн түүх, сэтгэл хөдлөл, асуулт хариулт, бясалгал, сургалтын үеэр ярьсан зүйлс, чат болон лайв уулзалтын агуулгыг зөвшөөрөлгүйгээр гадна орчинд дамжуулах, скриншот хийх, бичлэг, текст байдлаар тараах, ямар нэгэн байдлаар түгээх зэрэг үйлдлүүд орно. Манай нийгэмлэг нь итгэл дээр суурилсан орон зай тул энд хуваалцсан бүх мэдээлэл нууцлалтай гэж ойлгогдоно.
🟠Дөрөвдүгээрт, бусдад өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, сүнслэг ойлголтыг тулгах, буруу ойлголт төрүүлэх, хиймэл айдас бий болгох, сүнслэг давуу байдал харуулах, “чи буруу”, “чи доогуур түвшинд байна” гэх мэт далд болон ил тод мессеж өгөхийг хориглоно. Хүн бүрийн хөгжлийн зам өөр, хэн ч хэнийхээ замналыг шүүх эрхгүй.
🟤Тавдугаарт, бусдын пост, хуваалцлагын дор маргаан өдөөсөн, шүүмжилсэн, доош хийсэн, сөрөг өнгө аястай сэтгэгдэл үлдээхийг зөвшөөрөхгүй. Дэмжих, ойлгох, урам өгөх, зөвхөн эерэг, тухайн постны сэдэвтэй нийцэх сэтгэгдэл үлдээнэ. Энэхүү ёс зүй, харилцааны дүрмийн зорилго нь гишүүдийг хязгаарлах бус, харин хүн бүр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг атлаа бусдад хоргүй, эерэг нөлөөтэй орчныг хамтдаа хамгаалах явдал юм. Манай нийгэмлэгт бид шүүмжлэл бус ойлголцол, айдас бус итгэл, дарамт бус дэмжлэгийг эрхэмлэдэг. Иймд гишүүн бүр аливаа үг, үйлдлээ нийтлэхийн өмнө “энэ нь бусдад эерэг нөлөө үзүүлэх үү” гэж өөрөөсөө асууж хэвшихийг уриалж байна.
📣Эцэст нь:
Эдгээр дүрэм, заалтыг уншиж танилцан бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л манай нийгэмлэгт нэгдэх боломжтой. Нийгэмлэгт орсон хүн бүр уг дүрэм, журмыг сайн дураараа зөвшөөрч, тэдгээрийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Дүрмийг үл тоомсорлох, санаатайгаар зөрчих нь оролцоог хязгаарлах эсвэл нийгэмлэгээс хасах үндэслэл болно. Эдгээр заалт нь хүн бүрийн аюулгүй, тайван, итгэлтэй орчныг хамгаалах зорилготой. Иймд дүрэмтэй санал нийлж, хүндэтгэн дагах боломжтой хүмүүсийг л манай нийгэмлэг хүлээн авна. Дүрэм зөрчсөн тохиолдолд цаашдаа манай явуулах бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт болон бүх зүйлсэд оролцох эрхгүй болно. Хэрэв та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч байвал манай нийгэмлэгт тавтай морилно уу.
43
112 comments
Nomin Saikhan
5
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by