Таван үет тоглоомыг бүгдээрээ тоглож байгаа та хэд маань аль хуруу бэ? 🚀 🎯 БИДНИЙ ЗОРИЛГО — АКТИВ ХӨРӨНГӨӨ ХАМТДАА БҮТЭЭХ! 🏆 БИД 5 ҮЕТЭЙ ТОГЛООМ ТОГЛОНО. 1 үе 🩷 Чигчий хуруу — 1 сая ₮ 2 үе 💍 Ядам хуруу — 10 сая ₮ 3 үе ✋ Дунд хуруу — 50 сая ₮ 4 үе ☝️ Долоовор хуруу — 100 сая ₮ 5 үе 👍 Эрхий хуруу — 1 тэрбум ₮-ийн актив хөрөнгө бүтээх тоглоом юм. Бид бүгд өөр өөрийн гараанаас эхэлнэ. Хэн нэгэн эхний саядаа хүрэхээр зорьж байхад, нөгөө нь 100 саядаа хүрэхээр ажиллаж байж болно. Гол нь бусадтай уралдах биш, өчигдрийн өөрөөсөө илүү болох юм. 💪 Бид санхүүгийн зөв дадал хэвшүүлж, хуримтлуулж, хөрөнгө оруулж, өөрийнхөө төлөө ажиллах актив хөрөнгөө үе шаттайгаар бий болгоно. Замдаа суралцана. Алдана. Ононо. Туршлага хуримтлуулна. Хамгийн гол нь хамтдаа урагшилна. Энэ аялал урт байж болно. Гэхдээ зөв чиглэлтэй, тууштай байж чадвал бид өнөөдрийн төсөөлж байгаагаасаа ч илүү хол явж чадна. 🌱 Би Долоовор хуруу. Миний багцыг та хэд маань харсан байх. Миний багц 80 саяаас гэнэт л 100, 110, 120 140 сая болсон. Мөнгө гэдэг цасан бөмбөлөг шүү