- Голдентой айлаас үнэр үнэртдэг гэж үнэн үү🥲😂 - Өвлийг өнтэй давсан үс ноосоо хаяж байна. Энэ үед нь өдөр бүр самнахаас өөр ямар арга хэмжээ авч болох вэ? - 6,7 сартай үед гөлөг төрхөөсөө салж байгаа болохоор бүр үнэмлэхүй их үс хаяж байгаа. Аандаа арай гайгүй хаядаг болно гэж үнэн үү?🥹 - Хөтөлгөө заах гоё үр дүнтэй арга юу байна? Багад нь заагаагүй, гадаа гаргаагүй. Одоо хөтөлгөө заах гэсэн бүр сурдаггүй - өөр юм руу сатаараад, чирэх гээд… гоё үр дүнтэй аргаа хуваалцаач plss - Нохойны амттан гэж ямар эд байна? Олиггүй юмнууд л харагдаад байхыыынн… Ямар амттан нь аятайхан юм бооол? Та хэд ямрыг өгдөг вэ? Бид хоёр бүх командаа хоолоороо л сурчихсан юм. Одоо амттан өгч сургадаг юм уу, хоолондоо хууртдаггүй😅… /Хоолноосоо өөр гадил, лууван, брокколи, алим л иддэг. Өөр амттан бид хоёр идэж үзээгүй юм/ Боломжоороо, мэдэх юмаа хариулж туслаарайй😊