Багшийнхаа хичээлийг сонсож суух бүрдээ үнэхээр гайхан биширч байдаг. Хүүхдээ тэвэрч, хөхүүлж байхдаа ч юунд ч сааталгүй төвлөрөн, хичээлийнхээ агуулгаас хазайлгүй, эмх цэгцтэй ярьж чадаж байгааг хараад үнэхээр хайхалтай байдаг. Тэгээд өөрийгөө ажиглаллаа. Хэсэг зуур өөрийн ажлаа хийж суух үед дөрвөн настай охин минь хажууд ирээд юм асуух, “ээжээ” гэж дуудах тоолонд анхаарал минь сарниад, одоохон, цаашаа бай гэж хэлээд төвөгшөөдөгөө анзаарлаа. Энэ бүхнээс би өөрийгөө заавал тухтай орчин бүрдүүлж, бүрэн төвлөрсөн үед л хийж чадна гэсэн хандлагатай байснаа олж харлаа. Мөн их яарсан мэдрэмжээр хүүхэдтэйгээ харьцаж, дотроо байнга “энэ ажлаа хийнэ, түүнийг амжуулна” гэх бодолтойгоор ярьж суудаг, тэр бодолтойгоо хамт яарсан энергээ хүүхэддээ ч дамжуулж байгаагаа ухаарлаа. Одоо энэ мөчид яг энэ яарсан, хоцорч буй мэт мэдрэмжээ тавьж, оршихуйн энергийн хэмнэл, урсгалд өөрийгөө бүрэн шингээхийг хүлээн зөвшөөрч байна. Багшийнхаа буянд даган баясъя.