Гайхалтай. Баяр хүргэе. Удахгүй нэг хүнд бэлэг хүргүүлж, сюрприз барихаар болвол Дулмаатай, өөрөөр чинь дамжуулж холбогдъё. Бид нар ч гэсэн дэлхийн олон орноос, олон газраас холбогдож байгаа учир боломжоороо нэг нэгэндээ үнэ цэнэ бүтээж, байгаа газартаа бусдынхаа элч, бие төлөөлөгч болох, тухайн улсаас бараа үйлчилгээ тусгай үнээр нийлүүлэх, win-win буюу харилцан ашигтай хамтран ажиллах бололцоог хайна. Course-ийн танилцуулгын видеогоороо “Нүүдэл Өртөө” гэдэг зүйлийн талаар товч дурдсан. Жишээ нь, мөнгөн эдлэл, монетон гоёл авах бол Туркийн үйлдвэрлэгчээс шууд нийлүүлдэг Алтанзаяатай холбогдох гэх мэт. Америкаас технологийн бараа хэрэгтэй бол тэр үйлчилгээ үзүүлдэг Нүүдэл Өртөө, Нүүдэл Караваныхаа гишүүнтэй холбогдох гэх мэт. Бид түр хамт олон боловч тодорхой цагийг “хамт” өнгөрүүлэх учраас нэг нэгнээ таньж, итгэлцэл угаасаа үүссэн байх учраас...