🇲🇳 Үндэсний их баяр наадмын урамтай шинэ 7 хоногийн мэнд хүргэе, ТТ21-ийн эрхэм оролцогчид оо! 🇲🇳
Та бүхний 21 хоногийн аялал бол зүгээр ч нэг суралцах хугацаа биш 🌱 Өөрийгөө таних 🧭 Амьдралаа чиглүүлэх 🎯 Зорилгынхоо төлөө урагшилсан бодит ялалтын марш байлаа. 🕊 Энэ долоо хоног бол зөвхөн шинэ 7 хоног биш ⚖️ Тэнцвэр, 🎖 Тэсвэр, 💖 Төгөлдөршлийн үр жимсээ амтлах баярын долоо хоног. 🏹 Эрхий сум шиг мэргэн ухаанаа 🏇 Хурдан хүлгийн тэсвэр тэвчээртэйгээ 🤝 Монгол наадмын бахархалт үнэ цэн шиг дотоод үнэт зүйлсээ тээж ✨ Гадаад амьдралдаа гэрэл түгээх урам зоригийн 7 хоног байгаасай гэж хүсье! ТТ21 сургалт бол түр зуурын хичээл биш 🌿 энэ сургалт бол дотоод өөрчлөлтийн үрийг суулгасан амьдралын хөрс суурь нь юмаа. Та өөрийнхөө амьдралыг ухамсартайгаар төлөвлөж, ухаалгаар сайжруулж чаддаг нэгэн гэдгээ баталсан. 🥇 Наадам бол уралдаан, барилдаан, харваа төдийгүй зориг, тэсвэр, тэнцвэрийн дотоод наадам бахдам баяр цэнгэлийн наадам юмаа. Та одоо дотоод ялалтынхаа эзэн нь болсон! 🎉 ТТ21-ийн 2 ментороос нь таньд Эрийн гурван наадам мэт урам зориг, Амьдралын 8 талбарт ялалт амжилт, Дотоод болон гадаад тэнцвэрийн гэрэл гэгээ дүүрэн Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе! 🇲🇳✨