Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Owned by Jambaldorj

Memberships

3.6.9 Community

409 members • $39/month

Simply Manifest Academy

669 members • $33/m

7 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Та хамгийн төгс хувилбар мөн
Өөрийнхөө тухай өөртөө хамгийн сайхныг л хэл. Та өөрийгөө хайрлаж, ерөөж, мэдэрч, бодож байгаа бүхнээрээ өөрийгөө дотор гаднагүй бүтээж байгаа. Хангалттай л хүмүүс таныг элдвээр хэлж чадна тэр дунд өөрөө өөрийнхөө эсрэг битгий зогс. Өөртөө үнэнч, хариуцлагатай, зогсолтгүй байж, өөртөө хэлсэн сайхан бүхнээ нотолж харуул. Та дахин давтагдашгүй онцгой үнэ цэнтэй. Түүнийг чинь ойлгохгүй хүмүүсийн үг шүүмжинд бүү авт. Өөрийгөө хайрлаж, өөрийг чинь тултал хайрлаж байгаа хүмүүсээрээ л хүрээлүүлж зүгээр л тэр нандин хайранд жаргаж амьдар. Та тэгэх эрхтэй. Үргэлж хил хязгаартай бай. Хэн дуртай нь танд халдашгүй нэгэн бай. Өөрийгөө, өөрийн оршихуйдаа итгэж, хайрлаж яваарай. Амьдралын бүхий л цаг хугацаа танд зориулагдсан учраас жаргалтай нь аргагүй эдэлж амьдраарай.
0 likes • May 25
🥰
Хүн байх
Ямар ч ажил хийдэг байсан ямар ч хариуцлага үүрдэг байсан ер нь хэн ч байсан эцэстээ хүн шүү дээ. Нэгнийгээ ийм байх ёстой тийм байх ёстой гээд баахан ачаа үүрүүлээд тэрнээс ч жоохон зөрвөл хүн биш юм шиг барьж идчих гээд байдаг муухай зангаа л бид больмоор байгаа юм. Хайр гэдэг дотроос ундаалж, услаж байдаг ямар сайхан зүйл билээ тэр хайр, энэрэн нигүүлсэнгүй чанар, хариу нэхэхгүй мөн чанараараа л өөртөө болон бусдад хандаад сурчихвал болох юм байгаан. Нэг нэгнээсээ айж, санаа зовж, хүчгүйдэж, тэмцэж, дарах гэж биш нэг нэгнээ дэмжиж, анагааж, тусалж, ерөөж, хайрлаж, бүтээлцэн хамтдаа энэ амьдралд суралцан хөгжих гэж буйгаа битгий мартаарай. Хүнийг хайрлавал цаана нь байгаа араатнаас ч айхтар чанартай нь хайрлавал ямар ч араатан номхордог шиг хүнийг гаднах, доторх бүх зүйлийг нь энгийн тайвнаар хайрлаж сурах хэрэгтэй. Бас тэр хүн юу ч хийдэг байсан төгс байлгах гэж бусдад ачаа төвөг битгий болоо. Зүгээр л алдаа оноо юутай ийтэй нь хайрлах, хайрлуулах шиг сэтгэлийн их амгалан хаана байх вэ? Хүнд л байгаа. Хүчтэй хүмүүсийн дотор ч нялх, жоохон хүүхэд шиг эмзэг тал байдаг. Энэ угаасаа хүчтэй гээд орхих биш хүн л юм чинь унана, бүдрэнэ, хэцүү үе ирнэ. Тэр үед нь харин нөмрөөд түшээд авдаг их ухаантай байх хэрэгтэй. Бүгд л алддаг, унадаг. Тэр үед нь дэвсэлдэг биш түшээд босгодог хүн байгаарай. Амьдрал богино шүү дээ🥰🙏
0 likes • May 25
🥰
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Харсан нь OKEY❤️ гээд бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 👋😍Нийгэмлэгт орж ирсэн сайхан гэрлүүд минь тавтай морилно уу. Та бүхэндээ энэ нийгэмлэгт нэгдээд хамгийн түрүүнд заавал хийх зүйлсийг танилцуулж байна. ☑️ АЛХАМ 1: Өөрийгөө танилцуулах Танилцуулгаа заавал өөрийн зурагтайгаа оруулна. Энэхүү нийгэмлэгт байхын тулд юун түрүүнд та өөрийнхөө танилцуулгыг заавал оруулсан байх шаардлагатай. Танилцуулгаа оруулаагүй тохиолдолд нийгэмлэгээс шууд хасна гэдгийг анхааруулж байна. 💞Мөн бүгд нэг нэгнийхээ танилцуулгын коммент хэсэгт халуун дулаанаар угтан аваарай🥰 📌Доор танилцуулгаа хэрхэн хийх зааврыг оруулав. 🖊️Та доорхи асуултын дагуу үнэн зөвөөр, дэлгэрэнгүй, эерэг, бусдад гоё сэтгэгдэл төрүүлэхээр, цэгцтэйгээр доош дугаарлан жагсаагаад монгол үсгийн фонтоор оруулна уу. 1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ? 2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ? 3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш) 4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ? 5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? 7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? 8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад? 9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ? 10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ? 11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ? 12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу. 🔎Нэмэлт 1.Өөрийн гоё гарсан чанартай зураг оруулах 2.Хүсвэл өөрийнхөө хийдэг ажил, контент, бусад зүйлсийнхээ холбоосыг оруулж болно. 3.Өөрийн сошиал хаягийн холбоосоо оруулж болно. 🔮general discussions хэсгийн хажуу тийшээ гүйлгэхэд танилцуулга хэсэг байгаа. та танилцуулга хэсэгт пост хийгээрэй.
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
2 likes • May 25
🥰
Сайн уу хайруудаа❤️
Та хамгийн их ядарч, зовсон үедээ юунаас эрч хүч, итгэлийг олж авдаг вэ?
0 likes • May 13
🥰
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
🌏Харсан нь "БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА" гэж бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 🌟 ГИШҮҮДИЙН ӨДӨР БҮР ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛС: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгийн эрхэм гишүүд минь. ❤️Skool дээр пост хийх дараалал дараах байдлаар явагдана: 👉 Эхлээд “POST ХИЙНЭ” (Write something) дээр дарна 👉 Дараа нь CATEGORY (өрөө) сонгоно 👉 Тэгээд бичээд Post дарж нийтэлнэ 1️⃣🚀 АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХАЛ – НИЙГЭМЛЭГИЙН ӨРӨӨ ❤️Эндээ өдөр бүр пост хийнэ. Өдөр бүр хийх болон сарын сүүлийн өдөр хийх байдлаар 2 төрлийн пост оруулна. 📌 ЭНД ЮУ ОРУУЛАХ ВЭ? Дараах агуулгыг цэгцтэй пост болгон бичнэ: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгт нэгдсэнээр гарч буй үр дүн Том, жижиг ямар ч амжилт, ахиц, өсөлт Өөртөө, бусдад, амьдралд юунд талархаж байгаагаа Өдөр тутмын эерэг өөрчлөлт, ойлголт, ухаарал, мэдлэг 🗓 1. ӨДӨР БҮР ПОСТ ХИЙНЭ. Өдөр бүр нэг пост хийнэ. Дараах асуултуудаас дор хаяж 2–4-ийг нь ашиглан бичиж болно: Өнөөдөр би ямар амжилт гаргав? Өнөөдөр надад ямар үр дүн мэдрэгдэв? Өнөөдөр би ямар зүйлд талархаж байна вэ? Өнөөдөр миний дотор ямар эерэг өөрчлөлт гарсан бэ? Өчигдрийн өөрөөсөө өнөөдрийн би юугаар, хэрхэн урагшлав? Сэтгэл, бодол, амьдрал, дадалд ямар эерэг өөрчлөлт анзаарсан бэ? Дотоод оршихуйн гайхамшиг нийгэмлэг миний амьдралд ямар өөрчлөлт гаргаж байгаа вэ? 📌 Жижиг амжилт гэж байхгүй. Ухаарсан л бол амжилт. 📅 2. САР БҮРИЙН СҮҮЛИЙН ӨДӨР – АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХЛЫН ДҮГНЭЛТ Сарын сүүлийн өдөр нэг том, дэлгэрэнгүй пост хийнэ. 🔍 САРЫН ДҮГНЭЛТЭД АШИГЛАЖ БОЛОХ ЕРӨНХИЙ АСУУЛТУУД (ӨӨРӨӨ БАЯЖУУЛЖ БОЛНО) 🏆 Амжилт Энэ сард миний хамгийн том амжилт юу байв? Би юуг өмнө нь хийж чаддаггүй байсан ч одоо хийж чаддаг болсон бэ? Би өөрийгөө ямар тал дээр ялж чадсан бэ? 🌱 Үр дүн Дотоод ертөнц, бодол, хандлага, орчинд ямар бодит өөрчлөлт гарсан бэ?
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
2 likes • May 13
🥰
1-7 of 7
@jambaldorj-badamjav-8167
Sexeeten taij

Active 8h ago
Joined Dec 25, 2025