Нөхөртэйгөө суугаад 6 жил боллоо хүүхэдтэй болдоггүй ээ. тэгээд түрүү жилийн 9сард гүндээ салах шийдвэр гаргаад өөрийн гэсэн бүх зүйлээ бэлдээд талыг нь ээж аавындаа аваачиж тавиад одоо болиёдоо хэн хэнийхээ амьдралыг үрээд яахав гэсэн утгатай юм яриад гарав. Маргааш өглөө нь тестээр л үз гээд зүүдэнд хэн нэгэн ирээд хэлээд явчихав. өглөө нь үзсэн 2 зураас буцаад л хамаг юмаа гэртээ авчраад жаргалтайгаар хүүхдээ тээж төрүүлэв. Жирэмсэн болсоноо мэдсэний дараа Хандаа эгчийн сургалтад сууж эхлье гэж гуйгаад өдөржингөө хичээлээ үзээд байгаа хэрнээ нэг л учраа олохгүй байлаа. тэгээд төрсөний дараа нэг өдөр танхимын уулзалтад очив оо ххэ. Багш далайн өндөр эрчим энерги авчирлаа шаналж байсан бүхэн чинь биелсэнийг одоо анзаарах цаг нь болсон юм бишүү би аз жаргалаа олж хараач гээд хэлэхэд охин минь өөдөөс инээв. тэгээд л учир зүггүй ихэр тататлаа уйллаа хариад ч бас уйлсан. Аз жаргал минь ирчихсэн байсан байна шүү дээ гээд бөөн баяр. тэр оройжингоо дотор муухай оргиж бөөлжис хүрч хонолоо. Хүмүүсийн хэлээд байсан цэвэрлэгээ гэдэг нь энэ юм байна шүү дээ гэдгийг ойлгоод хичээлээ ахиад эхнээс нь үзэв. Гайхалтай эдгэрлүүд одоо ч явагдсаар байна.