Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
What is this?
Less
More

Owned by Erdenetuya

Growth/Өсөлт

22 members • Free

✨Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээхэд дэмжлэг үзүүлэх орчин.

Memberships

Nomad Life Club

6 members • Free

9 contributions to Growth/Өсөлт
📣🌸 Feel Me 🌸 - Skool call 🥳
Долоо хоног бүрийн 3 дахь өдрийн өглөөний уулзалтаа хамтдаа хийж эхлэх гэж байгаагаа дуулгахад баяртай байна 💛 Та бүхний идэвхтэй оролцоо, хуваалцсан бодол мэдрэмж бүр энэ орон зайг илүү дулаан, утгатай болгодог. Уулзалт бүрээс эрч хүч, урам зориг авч, өөртэйгөө илүү ойртож байгаа нь хамгийн сайхан мэдрэмж байдаг даа.😇 Товлосон цагтаа уулзалдацгаая.🤗
📣🌸 Feel Me 🌸 - Skool call 🥳
“Төөрөгдлөөс гарах хамгийн энгийн арга ажиглах"
Сэтгэлийн үймрэл хэзээ, яаж үүсэж, хэрхэн оюун санааг маань дарангуйлж эхэлдгийг бид тэр бүр анзаардаггүй. Учир нь бидний анхаарал ихэнхдээ гадагшаа чиглэсэн байдаг. 👀 Нэг ч гэсэн удаа дотогшоо хандаж, өөртөө юу өрнөж байгааг ажиглаад үз. 📣 Зовлон шаналгааг хүчээр дарах гэж бүү тэмц. Бас түүнээс айн зугтах гэж бүү яар. Аль аль нь төөрөгдөл. 🌱Ажиглаж, шинжилж амжаагүй зүйл л бидэнд аргацаахын аргагүй бодит мэт санагддаг. Харин нүүр буруулалгүй ажиглаж сурах үед бүх зүйл үүсэн гарч, замхран өнгөрөх чанартайг ойлгож эхэлдэг. ✨ “Төөрөгдлөөс гарах хамгийн энгийн арга ажиглах" 🧐 Чамд тохиолдож буй зүйл бүхэн утгагүй, санамсаргүй биш. Бүх зүйл өөрийн хэлэмжтэй. Түүнийг ойлгох эхлэл нь өөрийгөө ажиглах юм. 👆 Хэрэв амьдралаа илүү энгийн, илүү ойлгомжтой болгож, өөрийгөө илүү гүн танихыг хүсэж байвал Өөрийгөө нээх 7 алхам сургалтаа сонгоорой. 📩 Бид таны өөрийгөө таних аялалд хамт байж, чиглүүлэн дэмжихэд бэлэн байна. ✨ Өөрийгөө нээх мөч — амьдралын шинэ эхлэл ✨ 💰 М банк: MN880039008002558899 / Э.Эрдэнэтуяа / 📩 Гүйлгээний хуулгаа чатаар илгээнэ үү.
0
0
"Өөрийгөө нээх 7 алхам" сургалтын хичээл орлоо
🌱 Алхам 2 Миний зөрчилдөөнтэй бодлууд 2 дах хичээл нь гарлаа. Хүний амьдралын хамгийн чухал мөчүүд ихэнхдээ гаднаас биш, дотроос эхэлдэг. Бид юу хийхээ мэдэж байгаа мэт боловч яг тэр мөчид дотроо зөрчилдөж эхэлдэг. Нэг хэсэг нь урагш алхахыг хүсэхэд, нөгөө хэсэг нь буцахыг зөвлөж байдаг.....😇👍
“Сайны үр” эвэнт курсэд шинэ бичлэг орлоо 🌱
Олон жилийн өмнө хийсэн бичлэг боловч одоо ч маш олон хэрэгтэй зүйлсийн талаар ярилцсан байгаа. Тиймээс өөрт хэрэгтэй хэсгээ үзээд, тэмдэглэл хөтлөөд аваарай ✍️✨ 2024 оны 6 сарын 19-нд хийсэн эвэнтийн бичлэгээ та бүхэнд бэлэг болгон хүргэж байна. Заавал үзээрэй 💚 Мөн үзээд юу сурч, ямар ойлголт авснаа комьюнити хэсэг дээр хуваалцаарай 🤍
3
0
“Сайны үр” эвэнт курсэд шинэ бичлэг орлоо 🌱
✨Миний тухай 😇
🌱 Өсөлт Community-ийн үүсгэн байгуулагч✨ Ухамсарт өсөлт • Өөрчлөлт • Манлайллын хөтөч Сайн байна уу, намайг Эрдэнэбат Эрдэнэтуяа гэдэг. Сүүлийн 6 жилийн хугацаанд хувь хүний хөгжил, ухамсарт өөрчлөлт, харилцаа, манлайллын чиглэлээр ажиллаж, 500+ хүний хөгжлийн аялалд хамтран оролцсон. 💫 Миний үүсгэн байгуулсан Өсөлт Community нь хүмүүст өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээхэд дэмжлэг үзүүлдэг орчин юм. 🧠 Миний ажлын гол чиглэл бол хүний өнөөдрийн бодол, мэдрэмж, сонголт, амьдралын үр дүнд өнгөрсөн туршлага, итгэл үнэмшил, дотоод шийдвэрүүд хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулж, бодит өөрчлөлтийн суурийг бий болгоход оршдог. 🚀 Өсөлт Community-ийн хөгжлийн хөтөлбөрүүд 🌿 Өөрийгөө Нээхүй Өөрийн мөн чанар, үнэ цэнэ, дотоод хүчээ танин мэдэх(Өөрийгөө нээх 7 алхам) 🌱 Өөрчлөлтийн Үр Өнөөдрийн сонголтоор ирээдүйн үр дүнгээ бүтээх ойлголт 🦋 Ухамсартай Өөрчлөлт Өнгөрсөн туршлагаа ойлгож, шинэ түвшний сэтгэлгээ ба үйлдлийг төлөвшүүлэх 👑 Манлайлал Өсөлт Итгэл, үнэ цэнэ, харилцаанд суурилсан манлайллыг хөгжүүлэх ✨ Ухамсартай Манлайлал Дотоод төлөвшил, нөлөөллөөрөө үнэ цэнэ бүтээх манлайлагчийг төлөвшүүлэх 🎯 Миний эрхэм зорилго Хүн бүр өөрийн дотоод хүчээ нээж, өнгөрснөө ойлгон, ухамсартай сонголтоор үнэ цэнтэй амьдралаа бүтээхэд нь чиглүүлэх. 💬 Өнгөрснөө ойлгосон хүн өөрийгөө ойлгодог.Өөрийгөө ойлгосон хүн амьдралаа өөрчилдөг.Харин ухамсарт өсөлт тэр өөрчлөлтийг тогтвортой болгодог.
✨Миний тухай 😇
1-9 of 9
@erdenetuya-erdenebat-8041
Ухамсрын хөтөч

Active 4h ago
Joined Feb 10, 2026