Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

VisaVibe Academy

86 members • Free

ORLOHUB

352 members • $25/month

THE CHINGGIS CIRCLE

8.8k members • Free

3.6.9 Community

410 members • $39/month

47 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Сайн уу хайруудаа❤️
🔥 Нэгэн эртний домогт Финикс шувуу насныхаа төгсгөлд өөрийн үүрэнд гал асаадаг гэж өгүүлдэг. Тэр галаас зугтдаггүй. Өнгөрснөө авч үлдэх гэж зууралддаггүй. Хуучин далавчаа хамгаалах гэж айдастайгаа наймаалцдаггүй. Харин бүхнээ үнс болтол нь шатааж, тэр үнсэн дундаас дахин төрдөг. Зарим төгсгөл чамайг устгах гэж ирдэггүй. Зарим салалт чамайг зовоох гэж тохиолддоггүй. Зарим хаалга хаагдахдаа чамайг харанхуйд үлдээх бус, өөрийн чинь гэрлийг олж харахад хүргэдэг. Амьдрал заримдаа чамаас хуучин дүрээ орхих зориг нэхдэг. Өмнөх шигээ тэвчихгүй байхыг, өмнөх шигээ өөрийгөө голохгүй байхыг, өмнөх шигээ бусдын зөвшөөрлөөр амьдрахгүй байхыг шаардана. Тэр мөчид бүх зүйл дууссан мэт санагдаж болно. Гэвч үнэндээ чи шинэчлэгдэж, цоо шинээр хувьсаж байгаа. Үнс болсон зүйлс чамд хэрэгтэй байсан, бүх зүйл чинь байсан юм шиг санагдаж болно. Гэхдээ чамайг нисэхэд саад болсон хамгийн хэцүү ачаа ч байсан байж болно. Амьдралын гал чамайг шатааж, зовоож, унагаах гэж биш цоо шинээр ахин өөрийгөө бүтээх гэж ирдэг гэдгийг битгий мартаарай.
3 likes • 16h
Асуудал бүр бэлэг гэж хүлээж авдаг ахиад өөр ертөнц өөр хаалга байдаг
Сайн уу хайруудаа❤️
Нас ахих тусам хүний хүсдэг зүйл өөрчлөгддөг. Нэгэн цагт гайхуулахыг хүсдэг байсан хүн тайван амьдрахыг хүсдэг болдог. Олон хүний анхааралд байхыг мөрөөддөг байсан хүн цөөн ч гэсэн үнэн сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэхийг илүүд үздэг. Яагаад гэвэл амьдрал нэг л зүйлийг ойлгуулдаг. Чимээ ихтэй газар амар амгалан байдаггүй. Хүн бүхнийг алдахгүй гэж амьдарсаар хамгийн үнэ цэнтэй цаг хугацаагаа алдаж болдог. Харин яг хэн, юу үнэхээр чухал вэ гэдгээ ойлгосон цагаас амьдрал хөнгөрч эхэлдэг. Нэг л өдөр чи тайлбарлахаа больдог. Чамайг ойлгохыг хүсэхгүй хүнд өөрийгөө батлах гэж ядрахаа больдог. Чамайг үнэлэхгүй хүнд үнэ цэнээ нотлохоо больдог. Учир нь өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хүн бусдын зөвшөөрлөөр амьдрахаа больчихсон байдаг. Аз жаргал гэдэг үргэлж том амжилт биш. Орой гэртээ харихдаа сэтгэл тайван байх. Өглөө сэрэхдээ айдасгүй байх. Өөрийнхөөрөө байхад хангалттай хүмүүсийн дунд байх. Хүсэж буй зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг байх. Энэ л жинхэнэ тайван амьдрал. Тиймээс амьдралдаа хүмүүсийг биш, мэдрэмжийг, зөн совингоо сонго. Чамайг тайвшруулдаг хүмүүсийг үлдээ. Чамайг ядраадаг хүмүүсээс холд. Учир нь амьдрал богино. Харин сэтгэлийн амар амгалан бол хүний хамгийн том баялаг бөгөөд амьдарч буй утга учрыг баталгаа юм. Хүн эцэстээ тайван амьдралыг л хүсдэг учраас.
3 likes • 16h
Ян үнэн амар амгалан тайван байх л чухал шүү дээ энэ насандаа( 60+ )
Сайн уу хайруудаа❤️🙏
🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105 жилийн Үндэсний их баяр наадмын мэндийг нийт Монголчууддаа өргөн дэвшүүлье! 🎉 Эрийн гурван наадам дэлгэрч, эх орон минь амар амгалан, элбэг хангалуун байг. 🇲🇳 Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, гэр бүл тань аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх, хийморь сүлд нь үргэлж өөдөө байх болтугай. ✨ Монгол түмний минь төрт ёс мөнхөд бадарч, өв соёл үеийн үедээ өвлөгдөн дэлгэрч, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэх өлзийтэй сайхан наадам болохыг хүсэн ерөөе. Сайхан наадаарай! ❤️🤍💙
3 likes • 3d
Сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳
Сайн уу хайруудаа❤️🙏
🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳 Хөх мөнх тэнгэр ивээж, Хөрст алтан дэлхий түшиж, Хийморь лундаа өөдөө байж, Хүсэл мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай. Айл бүхэнд аз жаргал инээмсэглэл бялхаж, Амьдрал бүхэн амар амгалангаар дүүрч, Ажил үйлс тань арвижин дэлгэрч, Алтан жолоо нь үргэлж зөв зүгт хөтлөх болтугай. Морь нь хурдан, Бөх нь хүчтэй, Сум нь мэргэн, Төр нь төвшин, Түмэн олон нь эв найрамдалтай байж, Эх орон минь мөнхөд мандан бадрах болтугай. 🇲🇳❤️ Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зуныг өнгөрүүлээрэй! 🌿✨
2 likes • 3d
Сайхан наадаарай 🇲🇳❤️🫰🙆‍♀️
Сайн уу хайруудаа❤️❤️❤️
Гэр бүл гэдэг зөвхөн нэг дээвэр дор хамт амьдрахыг хэлдэггүй. Юу ч болсон бай өдөр бүр бие биенээ дахин дахин сонгохыг хэлнэ. Хайр анхандаа сэтгэл хөдөлгөдөг, оргилсон байж болно. Харин гэр бүлийг удаан авч явдаг зүйл нь зөвхөн хайр, гал халуун байдал биш, хүндлэл, ойлголцол, тэвчээр, ухаарал, зориг ч бас хамгийн чухалд тооцогдоно. Нэг нь алдаа гаргасан үед нөгөө нь яллах биш түшдэг. Нэг нь ядарсан үед нөгөө нь хүч болдог. Нэг нь бүдэрсэн үед нөгөө нь гараас нь татаж босгодог. Ингэж л "би" гэдэг үг аажмаар "бид" болдог. Гэр бүлд хэн нь зөв байх нь тийм ч чухал биш. Хэн нь харилцаагаа аварч үлдэхийг илүү хүсэж байна вэ гэдэг л чухал. Өдөр бүрийн жижигхэн үйлдлүүд гэр бүлийг аварч бүтэн болгодог. Өдөр бүр харилцаагаа сэргээхийг хүсэх чин хүсэл байгаа эсэх нь ч бас чухал. Тиймээс үүнд хувь хүний хариуцлагатай, тууштай, зарчимч байдал ч чухал үүрэгтэй байдаг. Ажилдаа явахаасаа өмнө тэврэх. Өдөр "Хоолоо идсэн үү?" гэж асуух. Орой гэртээ ирээд гар утсаа хэсэг тавиад хамтдаа ярилцах. "Баярлалаа." "Уучлаарай." "Чамаараа бахархаж байна." Эдгээр үгсийг хэлэхээ болих үед гэр бүлийн халуун дулаан байдал аажмаар хөрж эхэлдэг. Хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн үг сургаалаар биш, хоорондоо хэрхэн харилцаж байгаагаас л харж, хүмүүжиж гэр бүлийг тэгж зураглаж өсдөг. Тиймээс хамгийн том өв хөрөнгө нь эд хөрөнгө биш. Харин хайр, хүндлэл, халамж, аюулгүй, эерэг мэдрэмжээр дүүрэн гэр орон юм. Жаргалтай гэр бүл гэдэг асуудалгүй гэр бүл биш. Харин асуудал гарсан ч нэг нэгнийхээ эсрэг биш, нэг талд нь зогсож чаддаг гэр бүл юм. Гэр бүл бол өдөр бүрийн усалгаа арчилгаагаар сэргэдэг анхаарал ихтэй зүйл учраас хайхрамжгүй өнгөрөөсөн хором бүрээс их зүйл алдагдсан байдаг.
4 likes • 3d
Bayrlalaa tiimee hundlel. uuchilal.uhaaral .hariutsalga yum
1-10 of 47
@choinor-suvd-4671
Choinor Suvd

Active 14h ago
Joined Jun 21, 2026