Сайн байцгаан уу? 👋Намайг Бүдрагчаа Болорчимэг гэдэг. Би Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн 12-р ангид суралцдаг бөгөөд Математик, Англи хэлээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байна. 💻 ЭЕШ-д 700 ба түүнээс дээш оноо авахыг зорьж байгаа. Ирээдүйд сонгосон мэргэжлээрээ хүссэн их сургуульдаа суралцах нь миний зорилго.Өндөр оноо бол миний хичээл зүтгэл, тууштай байдлын бодит илэрхийлэл болно гэж боддог. Одоогоор өдөрт дунджаар 2 цагийг хичээлдээ зарцуулж байгаа ч цаашдаа илүү тогтмол, системтэй бэлдэхийг зорьж байна. ⏳ Ирээдүйд ШУТИС-д программист мэргэжлээр суралцаж, чадварлаг IT мэргэжилтэн болохыг мөрөөддөг. 🚀