ХЭЗЭЭНЭЭС ЧИ БУСДЫГ АРЧИЛСААР, АМЬДРАЛАА АВЧ ЯВСААР ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН СҮҮЛД ТАВЬДАГ БОЛЧИХОВ? Толинд харахад өмнөх гэрэлтсэн өөрийгөө санаж байна уу? Ядарсан. Өөртөө цаг гаргахаа больсон. Эхлүүлсэн зүйлээ дуусгалгүй орхидог. Өөртөө өгсөн амлалтаа дахин дахин зөрчдөг. Харин дотроо чи нэг зүйлийг мэдэж байгаа. ЭНЭ БОЛ ЧИНИЙ ЭЦСИЙН ХУВИЛБАР БИШ. Тиймээс би өнөөдрөөс 90 DAY GLOW UP эхлүүлж байна. 90 хоногийн дараа өнөөдрийн өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөхийн төлөө. Гэхдээ энэ бол зүгээр турах challenge биш. Нүүрээ будаж, хувцсаа сольж “гоё болох” тухай ч биш. Би дараагийн 90 хоногт өөрийнхөө: БИЕ. СЭТГЭЛЗҮЙ. ИТГЭЛ ҮНЭМШИЛ. ДАДАЛ. ДОТООД СТАНДАРТ. САНХҮҮГИЙН СУУРЬ. дээр зэрэг ажиллана. 🔥 Эрүүл, эмэгтэйлэг, хүчирхэг бие 🔥 Иог, хөдөлгөөн, биеэ мэдрэх чадвар 🔥 Өөрийгөө хайрлах, хүндлэх дотоод стандарт 🔥 Намайг хойш татдаг итгэл үнэмшлүүдээ өөрчлөх 🔥 Өдөр тутмын сахилга бат, дадал зуршил 🔥 Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 🔥 Мөнгөө удирдаж, хөрөнгө бүтээдэг эмэгтэйн суурь 🔥 Өөрийн дараагийн түвшний дүр төрх, identity 90 хоног. 90 өдөр өөртөө өгсөн амлалт. 90 өдөр өөрийгөө дахин сонгох сонголт. Би өөрийн өөрчлөлтөө нуухгүй. Амжилттай өдрүүдээ ч харуулна. Унасан өдрүүдээ ч харуулна. Юу ажиллаж байгааг, юу ажиллахгүй байгааг ч хуваалцана. YouTube дээр миний 90 хоногийн Glow Up Journey цувралаар гарна. Харин надтай хамт өөр дээрээ ажиллах эмэгтэйчүүд Skool community дотор нэгдэнэ. Энд бид зүгээр нэг контент үзэхгүй. ХИЙНЭ. ХЭМЖИНЭ. ДАВТАНА. ӨӨРЧЛӨГДӨНӨ. 90 хоногийн дараа толинд хараад: “Би өөртөө дахин итгэж болох эмэгтэй болсон.” гэж хэлэх хэмжээнд очъё. Бие чинь өөрчлөгдөнө. Дадал чинь өөрчлөгдөнө. Стандарт чинь өөрчлөгдөнө. Мөнгөтэй харилцах харилцаа чинь өөрчлөгдөнө. Гэхдээ хамгийн том Glow Up нь гаднаа биш. ЧИ ӨӨРИЙГӨӨ ХАРАХ ХАРЦАА ӨӨРЧИЛНӨ. 👑 90 DAY GLOW UP ЭХЭЛЛЭЭ. Надтай хамт 90 хоног өөрийгөө буцааж бүтээх эмэгтэй бол комментод: “GLOW UP” гэж бичээрэй. Чи өөрийгөө хэзээ нэгэн өдөр сонгохгүй. Чи өөрийгөө өнөөдөр сонгоно.