Сэдэв-3. Тэмдэглэл ба уншлага ✅Ер нь бол гоё санаа орж ирэхэд гялс бичиж авах хоббитой. ✅Тэмдэглэж авалгүйгээс болоод хэрэгжүүлэх зүйлсээ мартаад харамсах тохиолдол ч гардаг. ✅Боломжтой байвал дэвтэр дээр боломжгүй үедээ утасныхаа note дээр бичиж авдаг. ✅ Би ер нь дасгал хөдөлгөөн гэхээсээ илүү бичих их дуртай юм байна. Нэг бичихээрээ бүүр их цаг зарцуулж сэтгэж, дотор нь орж бараг мөрөөдөж хийдэг юм шигээ. Харин нэг хийхгүй бол бас хийдэггүй юм байна.😜 ✅ Хичээлүүдээ үзээд их зүйлийг ойлгож авч байна. Учир нь судалгаан дээр тулгуурласан учраас “нээрээ тийм байна” гэдэг ИТГЭЛ илүү төрсөн. Тэгээд ирэхээр Үйлдэл илүү төвлөрч өгдөг юм болов уу? гэж харлаа. ✅Заа тэгээд өнөөдрийн уншсан “Хаврута Ярилцах арга” номноосоо гол хэсгээ тэмдэглэж авсанаа хуваалцвал: “Эцэг эхээ хүндэтгэн хайрлаж, халамжилж чаддаг хүн амьдралын жинхэнэ үнэ цэнийг бүтээдэг. Ийм хүн төлөвшихийн тулд өнөөдрийн бид хүүхдүүддээ өөрөөрөө сэтгэж, асууж, эргэцүүлж, мөрөөдөх боломжтой орчныг бий болгож ажиллах учиртай.” гэдэг хэсэг байлаа.🙏