Миний хувьд 10, 11, 12-р ангийн сурах бичгүүд, “Амжилт 800”, Буянгын ном зэрэг сурах бичгээс бэлдэхээс гадна iCan-ийн жилийн эрх аваад бас тэндээсээ бэлдэж байгаа. iCan дээр 10, 11-р ангийн агуулгуудаас нийгмийн ЭЕШ-д орж ирдэг сэдвүүдийг бүлэг бүлгээр нь ангилаад, хичээл болгон оруулчихсан байдаг юм байна лээ. Тэгээд сонгоны бүх агуулга ч байгаа. Эхлээд хичээлээ судалж үзээд, дараа нь дасгал ажиллаж, тест өгдөг болохоор илүү сайн тогтоод байгаа.Гэхдээ хичээлүүд нь видео хэлбэрээр биш, тэмдэглэл байдлаар орсон байдаг юм байна лээ. Гэхдээ та хэд хичээлүүдээ ямар системээр бэлдэж байгаа вэ? Хуваарь гаргасан уу? Би бүгдийг нь зэрэг амжуулах гэж алаан болж байна аа😭