Амар байна уу? Намайг Б.Ганцэцэг гэдэг.
Хөдөөний хүүхэд. Хурдны морь унаж, хонь хариулж өссөн. Хотод ирээд олон жил болсон ч нэг зүйл сэтгэлийг минь зовоосоор байсан.
Бид илүү хөгжингүй ухаалаг болсоор байгаа ч монгол уламжлалаа умартаж энергээ олон талаар алдаж байгаа нь ихээр харагддаг.
Зун болохоор л нэг агаарт гарч байгалтайгаа ойртдог болсон байна. Гэтэл монгол хүн чинь байгальтайгаа хүйн холбоотой шүү дээ. Мод, уул, ус, тэнгэр газраа шүтэн, тэдний энергиэр тэтгэгдсээр ирсэн.
Бид гадаадын хэв маягийг дагаж өөрсдийгөө алдаад байна уу даа гэж хардаг.
Монгол өвгөдийн амьдралыг судлахад нэг зүйл тод харагддаг тэд санхүүгийн, сүнслэгийн, харилцааны тэнцвэрийг байгалийн жамаар өдөр тутмын дадлаар авч явсаар ирсэн. Тэр ухааныг орчин үетэй хослуулах боломжтой.
Nomad Life Club бол хамтдаа дадалаа бүтээх газар.
Тавтай морил, анд минь. 🌿