Өчигдөр дайн болж байхад алт яагаад унаад байгаа тухай, инфляцийн хүндрэл эдийн засагт ямар нөхцөл байдал үүсгэдэг тухай ярьсан. Тэр тухай сайн ойлгохгүй байх шиг байсан. Тэр тухай бичье.
Эхний зургаар US CPI YoY буюу АНУ хэрэглээний үнийн индекс өмнөх жилтэй харьцуулснаар болон газрын тосны үнэ сарын хаалтын ханшаар хэрхэн хүчтэй хамааралтай байгааг харж болно. (70%-аас дээш хамаарлыг бид хүчтэй хамаарал гэж нэрлэдэг, энийг зүгээр мэддэг болчих дараа хэрэгтэй :P)
Зураг 2 дээр цар тахлын дараа инфляцийн хямрал гэж юм болоход газрын тос хэрхэн үүрэг гүйцэтгэсэн тухайн үед өмнөх жилийн мөн үеийн газрын тосны үнийн зөрүүтэй байдал хэр хэмээнд байсныг улаан зураасаар харж болно. Харин цэнхэр нь энэ жил ба газрын тосны үнэ хүчтэй буурч байгаагаас бид инфляци буурах цаашлаад бодлогын хүү буурах дарамт өсөх хүлээлттэй болсон. (сайхан байжээ, ногоон кноп дараад л болоо) Гэтэл сүүлийн сарын газрын тосны дундаж үнийг харвал бараг л хямралд хүргээн үнийн зөрүү үүсч байна, цаашлаад 4 сард өмнөх онтой харьцуулсан өсөлт хэт өндөр байх магадлалтай байна. Газрын дайн эхлэх л юм бол бараг бат болно. магадлал ч маш өндөр байна.
Зураг 3 дан газрын тосны үнийг хараад шууд дүгнэлт хийж болохгүй. АНУ эрчим хүчний агентлаг гэж байдаг. Тухайн сард АНУ-д арилжигдсан газрын тосны дундаж үнийг эндээс албан ёсны эх сурвалжаар авч болно. Та хэд өөрсдөө өмнөх онтой харьцуулахад хэт өсөлттэй байсан саруудын инфяци хэр хүчтэй байгааг хараад үзээрэй.
Санхүү, мат-р сурдаг залуус бол авторегресс арилгаад байж болох шугаман бус хамаарлыг олж өөртөө индикатор хийвэл EMA, RSI-с лав 100 илүү юм болно шүү.
Асуулт байвал коммент бичээрэй.
Үргэлжлэлийг төлбөртэй лаив трайдүүдээс гэчих үү? Мэдэгдэхгүй гулгаж орж ирж чадаж байна уу, хаха