Сайн байцгаана уу?
Бид "Нягтлангаас асуу" нэртэй Skool группээ албан ёсоор нээлээ. Энэ группт туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогчид нэг дор цугларч, таны асуултад түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд хариулж тусална.
Мөн бид 14 хоногт нэг удаа дараах сэдвүүдээр онлайн уулзалт, сургалт зохион байгуулна:
- AI ашиглан ажлыг хөнгөвчлөх арга, боломжууд
- Гадаад улсад нягтлан хийх боломж, туршлага
Энэ групп нь зөвхөн асуулт хариулах газар биш, харин бизнес эрхлэгчид, нягтлан бодогчид болон энэ чиглэлээр сургалт, зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдийн цуглах цэг байх болно.Хэрэв та туршлага солилцох, шинэ мэдлэг авах, хамтдаа хөгжихийг хүсэж байвал манай группт нэгдээрэй.