Jun '25 (edited) • Танилцуулга
Танилцуулга
Сайн байна уу?
Намайг Мөнхзаяа гэдэг. Канад улсад нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Анх 33 насандаа буюу 2012 онд Канад улсад ирээд, тэр цагаас эхлэн англи хэл сурч, одоогоор төрийн бус байгууллагад төслийн зохион байгуулагчаар ажиллаж байна. Мөн яг тэр үеэс эхлэн ухамсар маань ихэд сэргэж эхэлсэн гэх үү дээ.
Ингээд 13 жил тасралтгүй өөртөөгөө ажиллаж, хувь хүний хөгжилтэй холбоотой хичээлүүдийг англи болон монгол хэл дээр тогтмол авч, боловсорсоор дотоод амар амгаланг олж, хөгжсөөр байна.
Миний энэ хичээлд оролцож байгаа гол зорилго гэвэл — би ер нь бичих маш их дуртай. Гэхдээ би их олон дэвтэр авдаг, энд тэнд нь бичээд эхлүүлчихээд дуусгалгүй орхидог. Тэгээд дахин шинэ дэвтэр аваад яг өмнөх шигээ бичиж эхэлнэ. Ингээд нэг л эмх цэгцгүй, төлөвлөгөөгүй бичээд байгаагаа анзаарсан.
Тиймээс энэ удаад зорилгоо тодорхой байлгаж, нэг л дэвтэртээ эмх цэгцтэй, төлөвлөгөөтэйгээр бичиж явбал яах аргагүй урам зориг нэмэгдэж, өөртөө илүү итгэлтэй болж хөгжих байх гэж бодож байна.
За тэгээд бүгдээрээ бие биенээ дэмжээд, энэ сургалтандаа амжилттай оролцъё.
9
9 comments
Zaya T
3
Танилцуулга
powered by
EHLEH ZORIG
skool.com/ehleh-zorig-6967
Амьдралын тэнцвэрийн зохилдолгоог өөртөө бий болгох ухаалаг төлөвлөгөө, бодит үйлдэл, амьдралын түүхээ бүтээх алсын зураглалаа бүтээх хамт олон
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by