Мөрөөдлийн самбар
Маш их бодож эрэл хайгуул болсны эцэст зурагнуудаа байрлуулсан.
🫀Эрүүл мэндийн хувьд
Жингээ хасаж өмнөх байсан шигээ 70кг болж, эрүүл хооллолтын хэв маягтай болж, дасгал хөдөлгөөн иог хийх зорилготой.
🫂Гэр бүл, найз нөхдийн хувьд
Хамтдаа цагийг хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлэх, аялах, тоглох, заал авах гэх мэт хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлэх юм.
👩🏻‍💻Ажил кареерийн хувьд
Одоогийн ажлаа сайжруулж, бизнессээ өргөжүүлэх
💸Санхүү, хөрөнгө оруулалтын хувьд
Олж байгаа мөнгөө хадгаламжруу багаар хийхээс гадна бодсон хөрөнгө оруулалтын ажлаа хөөцөлдөх
✨Амьдралын чанарын хувьд
УБ хотод өөрийн гэсэн байрны урьдчилгаа хийх мөн Амьдралын чанар хүрдний 2 дахь зургийг маш их бодож тавьсан. Би заавал энэ жил энэ гоё дэвтрээ бөглөж дуусгах зорилгодоо хүрнээ.
Мөн 3 дахь зураг нь миний өөрийн авсан зураг. Аялаж, өөрийгөө хайрлаж, стрессээ тайлах
👥Нийгмийн хувь нэмэрийн хувьд
Хүүгийнхээ нэрэн дээр мод тарих, ХБИ зориулсан ажил хийх
📈Тогтвортой өсөлтийн хувьдь
Хийж буй зүйлдээ арслан бар шиг, юманд санаа зовохгүй, зовинохгүй. Хийвэл хийсэн шиг хийх.
🧘🏻‍♀️ Дотоод оршихуйн хувьдие
Стрессээ тайлах, аливаа ажлыг саадгүйгээр хийх. Дотоод амар амгалан дүрмийг баримтлана.
8
2 comments
Энхсаруул Занданпүрэв
4
Мөрөөдлийн самбар
powered by
EHLEH ZORIG
skool.com/ehleh-zorig-6967
Амьдралын тэнцвэрийн зохилдолгоог өөртөө бий болгох ухаалаг төлөвлөгөө, бодит үйлдэл, амьдралын түүхээ бүтээх алсын зураглалаа бүтээх хамт олон
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by