Миний хувьд цэвэрлэгээг аль болох хийж сэтгэл санаагаа цэгцтэй байлгаж, материаллаг эд зүйлийн хувьд маш минимал байхыг зорьдог. Харин дэвтэр дээр маань цэвэрлэгээг бүр илүү задлаад тодорхой оруулсан нь миний орхигдуулсан зүйлсийг санууллаа. Баярлалаа😇
- Сэтгэл санааны хувьд - Байгальд гархаас бусдыг нь бол бүгдийг нь хэрэгжүүлсэн байна. Тааламжгүй болгодог хүмүүсээс холдож, өөртөө сууж бодох, унших төвлөрөх тайван орчинг бүрдүүлж, өөрийгөө хайрлаж уучилж, хүлээн зөвшөөрсөн байна. Стрессдэх зүйл гарвал гялс стрессээ тайлчихдаг болсоон. Сошиал дээр болохгүй байгаа зүйлийн доор коммент бичээд уураа гаргачихаад байгаашт ккк. Тэр нь амар хүүхэд, нөхөртөө уурлахгүй. Тэгээд аан ер нь миний урд ийм их хийх ажил байхад шал дэмий ингэж уурлаад яахав гээд хаячихдаг болоод удаж байндаа.
- Бие махбодийн хувьд - Эрүүл хооллолтын дадлыг суулгахаар зорьж байгаа.
- Дижитал цэвэрлэгээ - За ёстой ганц хийдэг зүйл маань болжээ. 7 хоног бүр, сар бүр гэсэн давтамжаар нөүтбүүкийн дэлгэцээ цэвэрлээд тавьчихдаг. Тухайн сард хийгдсэн ажлууд, хийж байгаа ажлууд л дэлгэц дээр байрладаг. Зургаа ч бас солих дуртай. Утасны хувьд мөн ялгаагүй хэрэггүй зургуудаа 7 хоногоор устгаад, дуудлага, мсж-ээ уншаагүй бол уншаад цэгцлээд явдаг. Сошиал дээр бас л 7 хоногоор хэрэггүй хүмүүсийг найзаасаа хасч, сөрөг нийтлэл бичдэг хуудсуудыг дагахаа болиод явдаг. Мөн нөхрийнхөө утсыг авч байгаад 5хан минутанд сошиал ертөнцийг нь цэвэрлэчихдэг. Тэгэхгүй бол энд тэндхийн хэрүүл сонсоод суугаад байдымаа ккк.
- Танилын хүрээ - сэтгэл санаа, сошиал цэвэрлэгээ хийгээд ирэхээр аяндаа танилын хүрээ маань ч цэгцрээд ирдэг юм байна.
- Хувцас гоо сайхны цэвэрлэгээ - Хувцасыг ч бол ёстой өдөр бүр эвхэж янзалдаг, уранхай хуучирсан өмсөхгүй хувцаснуудыг яг тухай бүрт нь ангилаад тавьчихдаг. Ялангуяа хүүхдүүдийнхээ хувцаснуудыг. Памперсных нь уутыг ашиглаад эргүүлж хийгээд, дээр нь даашинз, өмд, тирко, оймс гэх мэтээр бичээд ангилаад хураачихдаг ккк. Дараа нь юм ухаж гаргахад амар байдаг юмаа. Хувцасны шүүгээндээ бол эрэгтэй тасаг, эмэгтэй тасаг, хүүхдүүд гээд ангилдаг. Яалтчгүй манай гэрийн охидуудын хувцас илүү байдаг. ккк.
- Орчин тойрны цэвэрлэгээ - Минимал байх дуртай хүн чинь гэрийн цэвэрлэгээгээ өдөр бүрээр гаргадаг. Өнөөдөр зөвхөн гал тогооны өрөөгөө маш сайтар цэвэрлэнэ. Дараа өдөр нь зочны өрөө, дараа нь хүүхдүүдийн, коридор, угаалгын өрөө ариун цэврийн өрөө гээд. Эргээд гал тогоо гээд орно. Энэ циклээ алдахгүй. Зарим өдөр өдөржин ажилтай, гэртээ байхгүй гэр цэвэрлэж амжихгүй ч үе байна. Сүүлд аль өрөөн дээр цэвэрлэгээ хийлээ гэдгээ бодоод үргэлжлүүлдэг. Миний хувьд энэ нь амар байдаг. Өдөр бүр 1 цагийг яг цэвэрлэгээнд зориулж гаргадаг. Дадал болсон. 1-ээс илүү цагийг зориулах байсан ч орхидог. Үнэндээ 24 цаг хүрэлцэхгүй байхад гэр цэвэрлэхэд бүх цагаа зориулахыг хүсэхгүй байнаа ккк. Заа тэгээд нялх хүүхдүүдтэй айл замбараагүй байхыг аль тэр гэхэвдээ ккк. Хүмүүс орж ирээд харна л гэдгийн ээж. Ямар учиргүй үнэр танартай, заваараад аяга таваг нь хөглөрөөд байж байгаа бишдээ миний гэр гээд тоодгүймөөө ккк. 🤭
Ингээд үлдсэн цэвэрлэх зүйлүүдийг төлөвлөгч дэвтэр дээрээ хэсэгчлэн хуваагаад оруулсан. Цэгцлэх зүйлүүд ч бас нилээн байгаан байншүүдээ ккк. Төлөвлөгөөний дагуу дараа та нартайгаа хуваалцана аа. 🥰