Сайн байна уу, намайг В.Балжирмаа гэдэг. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.
2026 оныг амьдралынхаа шинэ шат, шинэ өсөлтийн жил болгохоор “Эхлэх зориг” сургалтад нэгдсэн. Тэнцвэртэй төлөвлөлт дэвтрийг анх удаа худалдан авч, өөртэйгөө ажиллах их аялалыг эхлүүлж байгаадаа маш их баяртай байна💝💪💝
Энэ жил миний хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүл юм. Ханьтайгаа илүү ойлголцож, харилцаандаа итгэл, хайр, халамжийг нэмэгдүүлж, аз жаргалтай, тайван уур амьсгал бүрдүүлэхийг хүсэж байна.💝💑💖
Мөн санхүүгийн хувьд тогтвортой, өсөлттэй жил болгох зорилготой байна. Өөрийгөө хөгжүүлж, үнэ цэнээ нэмэгдүүлэх нь санхүүгийн өсөлтийн үндэс гэж бодож байна.
2026 онд дижитал маркетингийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, шинэ мэдлэг ур чадвар эзэмшиж, ирээдүйн боломжуудыг нээхийг мөрөөдөж байна.
Энэ сургалтаар дамжуулж сахилга бат, тэнцвэртэй төлөвлөлт, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Өөрийнхөө хамгийн сайхан хувилбар руу алхах аяллаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байна💝