User
Write something
Pinned
Долоо хоног тутмын эцэг эхийн уулзалт
Хүүхдийн хөгжлийг зургаар дамжуулан дэмжихтэй холбоотой нэг сэдвийг долоо хоног бүр сонгож, тухайн сэдэвтэй холбоотой нийтлэл, кейс, асуулт, хэлэлцүүлгийг Skool Community-д хуваалцана. Эцэг эхчүүдийн уулзалтаар гишүүд тухайн сэдвийн хүрээнд өөрсдийн бодол санаа, ажиглалт, суралцсан зүйлээ хуваалцаж, туршлагатай уран бүтээлч, мэргэжилтнүүдээс асуулт асууж, бодит туршлагаас суралцах боломжтой. Энэ уулзалтаар та: - Долоо хоногийн сэдвийг илүү гүнзгий ойлгоно - Бодит кейс, туршлага, сургамжаас суралцана - Туршлагатай коуч, мэргэжилтнээс санал зөвлөгөө авна - Сэдвийг ажил, амьдрал, хүүхдийн хөгжилд хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцана - Бусад гишүүдтэй холбогдож, мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлнэ Энэ долоо хоногийн (7-р сарын 29, 8-р сарын 1) сэдэв: Хүүхэд яагаад зураг зурах хэрэгтэй вэ? Хугацаа: 25 минут Давтамж: Лхагва, Бчмба гараг бүр, орой 19:00–19:25 цагт Хэлбэр: Skool call Зорилго:Гишүүдийг хамтдаа суралцах, хүүхдийн хөгжлийн талаар туршлага солилцох орчноор хангах. "Зургаар дамжуулж хүүхдийн хөгжлийг дэмжицгээе!"
1
0
Pinned
🎨 Онлайн Арт коучинг, чиглүүлэг
Студид ирж суралцах боломжгүй үед манай мэргэжлийн багш, уран бүтээлч нар SKOOL дэх "Mongolian Art - Content Linked" комьюнити-д зураг зурах техник, зохиомж зэргийг суралцагчийн хэрэгцээнд тулгуурлан коучинг, чиглүүлэг өгч байна. Онлайн Арт коучинг, чиглүүлэг авах хүсэлтэй хүмүүс багштайгаа холбогдох боломжтой өдөр, цагаа коммент хэсэгт бичээрэй. 📅 Багш таны мэдээллийн дагуу Skool Calendar дээр хичээлийн хуваарийг төлөвлөж, холбогдох болно. Арт коучинг, чиглүүлгийн төлбөр: 30 минут 10,000₮. Сургалтаа эхлүүлэхийн өмнө доорх мэдээллийг коммент хэсэгт үлдээнэ үү. 1️⃣ Өөрийгөө танилцуулаарай - Хүүхдийн нэр - Нас - Утасны дугаар (эцэг эхийн эсвэл өөрийн) Зарим хүүхэд ээж, аавынхаа Skool хаягаар нэвтэрч байгаа тул нэр, насаа заавал бичээрэй. 2️⃣ Бэлтгэл - Зургийн хэрэгслүүдээ гарт ойр байлгах - Арт ажлын санаа (санаагаа коучтэй ярилцаад шийдэх боломжтой) 🖼️ Мөн хичээлийн явцад болон дууссаны дараа хийсэн бүтээлүүдээ энэ постын коммент хэсэгт хуваалцаарай. Бусдын бүтээлээс урам авч, хамтдаа хөгжицгөөе! 💛
0
0
Танилцуулга
https://www.facebook.com/share/r/1DUYGddBZv/?mibextid=wwXIfr
0
0
Хүүхэд яагаад зурах хэрэгтэй вэ?
Зураг зурах нь хүүхдийн тархи, сэтгэл хөдлөл, чадварын хөгжилд шууд нөлөөлдөг шинжлэх ухааны баталгаатай үйл ажиллагаа юм: ✏️ Гарын нарийн булчин хөгждөг → бичиг сайжирна 👁️ Нүд-гарын уялдаа холбоо сайжирдаг → спорт, өдөр тутмын үйлдэлд эв дүйтэй болно 💭 Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гарц болдог → үгээр хэлж чадахгүй зүйлээ зурснаар “ярьдаг” (Сэтгэл тавгүй үедээ сатаарах хэлбэрээр тайвширч, хэвийн байдалд шилждэг) 🧠 Бүтээлч, шинийг санаачлах сэтгэлгээг хөгжүүлдэг 🎯 Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг Шийдвэр гаргалт, асуудал шийдвэрлэх чадвар хөгжинө Хамгийн чухал нь — хамт зурах нь хүүхдэд илүү их таашаал өгдгийг судалгаа харуулсан. Тиймээс бид зөвхөн материал өгөөд орхидоггүй, хүүхэдтэйгээ хамт байж, юу бүтээж байгааг нь сонирхдог орчинг бүрдүүлдэг. 👉 “Хамтдаа зурах клуб”-д хүүхдээ авчираарай! 📍 ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхон, 58/6-202 (Хан-Уул Э-Март-ын эсрэг талд) 📞 99099530 🕐 Өдөр бүр 11:00–19:00
1
0
Танилцая!
Сайн байцгаана уу, комьюнитигээ суралцахад таатай, илүү дулаан дотно орчин болгох зорилгоор бие биенээ жаахан илүү таних уриалга гаргаж байна. ✍️ 1. Богино нэр (хэрэв байгаа бол) 2. Чөлөөт цагаараа юу хийх дуртай 3. Энэ комьюнитигээс ямар хүлээлттэй байгаа Доор коммент бичээд, шинэ гишүүдээ Welcome хийгээрэй!
0
0
1-8 of 8
powered by
Content Linked - Mongolian Art
skool.com/content-linked-art-studio-9754
A community for lovers of Mongolian art — explore traditional & contemporary painting, crafts, and design. Share your work, ideas, and connect!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by