Уран зохиолын цаг
Үлгэр хүүхдийн ертөнцийг тэлдэг.
Манай студи хүүхдийн хэл яриа, төсөөлөн бодох чадвар, уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилготой шинэ хөтөлбөр “Уран зохиолын цаг”-ийг эхлүүлж байна.
Хөтөлбөрийг театр судлаач, жүжигчин Өөдөө удирдана. Хүүхдүүд сонирхолтой монгол ардын үлгэр, уран зохиолыг хамтдаа уншиж, утга санааг нь ойлгож, ярилцан монгол хэлний чадвараа дээшлүүлэх боломжтой болно.
Энэ хөтөлбөр нь:
🌱 Үгийн санг баяжуулна
🌱 Монгол хэлний зөв хэрэглээг дэмжинэ
🌱 Сонсож ойлгох чадварыг хөгжүүлнэ
🌱 Найруулан сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлнэ
🌱 Унших дур сонирхлыг төлөвшүүлнэ
🌱 Төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг тэлнэ
Богино контент ихээр хэрэглэгддэг энэ үед үлгэр, уран зохиолтой нөхөрлөх нь хүүхдийн хэл яриа, сэтгэлгээ, дотоод ертөнцийг баяжуулах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг билээ.
🕰️ Хуваарь (8-р сарын 1-ээс эхлэн)
📅 Даваа, Пүрэв, Ням гараг бүр
⏰ 12:00 болон 14:00 цаг
📚 Ном, унших материалыг студи бүрэн хангана.
✨ Хүүхэд бүрт үлгэр, уран зохиолын ертөнцөөр аялж, үгээр сэтгэж, бодлоороо өсөх боломжийг хамтдаа бүтээцгээе.
0
0 comments
Tegshjargal Khurlee
1
Уран зохиолын цаг
powered by
Mongolian Art - Content Linked
skool.com/content-linked-art-studio-9754
A community for lovers of Mongolian art — explore traditional & contemporary painting, crafts, and design. Share your work, ideas, and connect!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by