Бидэнтэй нэгдэхээр шийдсэн таны энэ алхмыг чин сэтгэлээсээ хүндэтгэн хүлээн авч байна. Учир нь энэ бол зүгээр нэг арга техник сурах биш, коучингийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй хэсэг болгох эрмэлзэл юм.
Энд та онолын мэдлэг олж, бодит амьдрал дээр туршиж, эргэцүүлж, асууж, алдаж бас онож сурна. Бусдын туршлагаас суралцан өөрийгөө таньж, аажмаар илүү тод, бүтээлчээр өөрчлөгдөх болно.
Коучинг бол ур чадвар. Гэхдээ юуны түрүүнд энэ бол сэтгэлгээний соёл, амьдралыг харах өнцөг, хүнийг хүндэтгэх илэрхийлэл юм.
Энэ орон зайд:
• Коучингийн онол, арга зүйн сургалт
• Бодит нөхцөлд суурилсан дадлага (өсвөр нас, эцэг эх, байгууллагын соёл
• Олон улсын зэрэгтэй коучийн менторинг, супервижин
Манай хөтөлбөрүүд ICF-аар эхэлсэн мэргэжлийн суурьтайгаа EMCC Global-ийн үзэл баримтлал, стандартыг уялдуулан тасралтгүй хөгжиж байна.
Өөрийгөө хөгжүүл. Бусдыг дэмж. Хамтдаа өсөцгөөе.