Германд цалинтай дадлага хийх боломж🎉
The Einstein Fellowship 2026
Эйнштейний тэтгэлэг нь залуу сэтгэгчдэд зориулсан олон улсын хөтөлбөр бөгөөд жил бүр 35 хүртэлх насны, бакалаврын зэрэгтэй залуучуудыг шалгаруулж, тэдэнд 5-6 сарын хугацаанд Германд судалгаа хийх боломжийг олгодог. Тэтгэлэгт шинжлэх ухаан, урлаг, хүмүүнлэгийн салбарын төлөөлөгчид хамрагдах боломжтой.
📆Тэтгэлэгт хамрагдах хугацаа:
📌Үргэлжлэх хугацаа: 5-6 сар
📌Байршил: Германы Капут дахь Эйнштейний зуны байшин
✅Тэтгэлэгт хамрагдах зүйлс:
1. Сар бүрийн тэтгэлэг
2. Байрны түрээс
3. Төслийн зардал
📄Тавигдах шаардлага:
✔️35 хүртэлх насны байх
✔️Бакалаврын зэрэгтэй байх
✔️Өөрийн судалгаа, төсөл эсвэл бүтээлээрээ онцгой амжилт гаргасан байх
✔️Англи эсвэл герман хэлний мэдлэгтэй байх
Эйнштейний тэтгэлэгт хэрхэн өргөдлөө илгээх вэ?
📄Алхам 1: Бүрдүүлэх материал бэлдэх
Та дараах баримт бичгүүдийг англи эсвэл герман хэл дээр бэлдэнэ:
✔ (CV) – Боловсрол, ажлын туршлага, судалгааны чиглэл, амжилтуудаа оруулах
✔ Төслийн санал – Хоёр хуудсанд багтаан өөрийн судалгааны эсвэл бүтээлч төслийнхөө зорилго, ач холбогдлыг тайлбарлах
✔ Саналын хоёр захидал – Таны судалгааны ажлыг дэмжих мэргэжлийн хүмүүсээс авах
📄Алхам 2: Бичиг баримтаа имэйлээр илгээх
Бүх бичиг баримтаа PDF хэлбэрээр нэг файл болгон бэлтгээд [email protected] хаяг руу илгээнэ.
📄Алхам 3: Хариу хүлээх
Шалгаруулалт дууссаны дараа зөвхөн шалгарсан оролцогчидтой холбогдоно.
📆Өргөдөл хүлээн авах хугацаа:
📌Жил бүрийн 5-р сарын 15-ны доторАлбан ёсны цахим хуудас: https://www.wittenstein-stiftung.com/
Wittenstein Foundation
4
0 comments
Misheel Otgonbayar
3
Германд цалинтай дадлага хийх боломж🎉
BoostEd scholarship community
skool.com/boosted-scholarship-community-7827
Гадаадад сурах тэтгэлэг авах зорилготой нөхдүүдийн цуглах цэг
Powered by