Орлогын аравны нэг хувь амьдрал өөрчлөх шидтэй.
Олж байгаа орлогынхоо ердөө 10- хан хувь буюу 10 хуваасны 1-ийг л өөрийнхөө төлөө хадгалаад 11 сар болжээ. Орлогын энэ багахан хэсэг ямар гайхамшиг бүтээдэгийг өнөөдөр өөрийн биеэр мэдрээд сууж байна.
Сард нийтдээ 5 удаа орлого орж ирдэг бөгөөд орж ирэх бүрт хамгийн эхлээд хийдэг үйлдэл нь зээл төлөх биш, гэрийн зардалд биш харин Бонд авах дансруугаа шилжүүлэх байдаг. Энэ 5 удаагийн үйлдлээр бонд авах 1 сая төгрөг маань цугладаг бөгөөд, 6-р сараас хойш бондын өгөөжүүд сар бүр дансруу маань орж ирдэг болсон байна.
Өнөөдөр мэдээж эхэлж байгаа энэ бага хэмжээний өгөөж жил нэмэгдэх тусам ямар их мөнгө болохыг та төсөөлдөө. Та төсөөлж чадвал өнөөдөр хадгалж байгаа 10 хувиа бага гэж голохоо больно.
Ер нь бидний гаргадаг нэг алдаа бол маш хурдан баян болох, их мөнгөтэй болохоороо нэг мөсөн хадгална гэж андуурдагт байдаг.
Орлого нэмэгдвэл дагаад зардал ч өсдөг хуультай. Тиймээс яг одоогийн орлогоо л зөв зарцуулж өөртөө хамгийн эхлээд өгч сураарай.
Зорилго нэгтэй хамт олонтой болж , ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагч болохыг хүсч байвал, юу ч мэдэхгүй ч гэсэн эхнээс нь зөв эхлэхийг хүсч байвал Be rich клубтээ нэгдээрэй.
Бид бүгдээрээ яг тань шиг эхнээс нь суралцаад л явж байгаа …
Эхлэхэд хэзээ ч оройтдоггүй, харин үйлдэл хийдэг, үйлдэл хийдэггүй хүн л гэж байдаг шүү.
6
2 comments
Оюунгэрэл Дагвасүрэн
2
Орлогын аравны нэг хувь амьдрал өөрчлөх шидтэй.
powered by
BE RICH COMMUNITY
skool.com/be-rich-community-9252
Хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл өгөх төлбөргүй групп
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by