BNi олон улсын бизнес эрхлэгчидийн нэгддэг газар. Долоо хоног нэг удаа тогтмол өглөөний бизнес хурал хийдэг. Хурал дээр тухайн салбарын гишүүд 30 секунд-д багтаан бизнесээ танилцуулдаг.
Миний бодлоор Монголд энд тэнд бизнес эрхэлдэг хүмүүс жижиг клубүүд болж, нөхөрлөдөг байсан. Харин тэрийг BNi илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй, үр бүтээлтэй болгож өгснөөр тун давуу талтай. CEO клуб, бизнес эрхлэгч гишүүдийн холбоо гэх мэт нөхөрлөл олон байдаг юм байна лээ.
Бизнес эрхлэгч хүнд хамт олон хэрэгтэй байдаг, өөрийг нь ойлгох хүмүүс хэрэгтэй байдаг, бизнест нь өсөлт, орлого хэрэгтэй байдаг. BNi бол нэгнээсээ суралцах боломж, бизнесээ тэлэх боломж, цаашлаад олон улсын хэмжээнд сэтгэж харах боломжийг ч нээдэг. Олон улсын арга хэмжээ байнга явагдаж байдаг.
11 сарын 21нд Увс-д баруун бүс нутгийг нэгтгэсэн том бизнес уулзалт болох нь байна. 12 сард Гуандунь Хятадад 2600 хүний том хурал болох нь байна.
Суралцах дуртай, эерэг, шинэ найзуудтай болох хүсэлтэй хүнд тун аятайхан газар шүү. Манай BNi Silk Road салбарын хурал баасан гараг бүрийн өглөө болдог юм. 11 сарын 6ны хуралд маань зочноор хүрэлцэн ирээд сонирхоод үзээрэй. Та ямар нэг зүйл борлуулдаг бол, эсвэл ямар нэг бизнес дотор ажиллаж байгаа бол BNi танд бүрэн боломжтой.
11 сарын 6ны хурал ICC tower 4 давхарт Michelle ресторанд өглөө 07:30 аас болно. Хүрээд ирээрэй, такс 45к, өглөөний цайтай.