Сайн байцгаана уу?
Намайг Пүрэвсүхийн Энх-Үжин гэдэг.
Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургуулийн 12а ангийн сурагч.
Өөрийн мэргэжилдээ тааруулж сонгосон ЭЕШ өгөх хичээл маань
- Математик
- Нийгэм судлал
- Англи хэл
Голчлох хичээл болох Математикаар 700+ оноо авах зорилготой. Бусад хоёр хичээлээр 600 давах зорилготой.
Яагаад ЭЕШ-д 700+ оноо авахыг хүсэж байна вэ гэвэл , хүссэн сургуульдаа саадгүй орж хүссэн мэргэжлээрээ сонгон суралцаж аль болох өндөр оноогоор тэтгэлэг авах зорилготой.
Би ЭЕШ-д бэлдэхдээ өдрийн цагийн хуваариас шалтгаалан
- Хичээлийн өдрүүдэд 3-4 цаг
- Амралтын өдрүүдэд дундаа 20-30 минутын амралттай 12-18 цаг хүртэл бэлддэг.
Ирээдүйд сонгох мэргэжил гэвэл Санхүү, Эдийн засагч болно.