Намайг Нэргүй овогтой Анхбаяр гэдэг. Одоо 12р ангийн сурагч. Улаанбаатар хот баянгол дүүрэг 13р сургуульд суралцдаг та бүгдтэй адилхан ахлах ангийн сурагч байна аа. ЭЕШ математик, физик, англи хэл нэмэлтээр түүх өгөх сонирхолтой байгаа. ЭЕШ 700-800 авах гэж хичээж бэлдэж байгаа.
Айлын том эрэгтэй хүүхэд болохоор аав ээжид санхүүгийн дарамт учруулахгүйн тулд тэтгэлэг авах хэрэгтэй тэтгэлэг авахын тулд өндөр оноо хэрэгтэй. Өдөрт ер 5 - 6 цагийг ЭЕШ бэлдэх дээ зарцуулж байгаа математик 2 цаг англи хэл 1:30 физик 1:30 түүхийн хичээлийг болохоор унтахынхаа өмнө тест ажилж байгаа.
Мэргэжлийн хувьд хэд хэдэн мэргэжил байгаа. Батлан хамгаалах салбар, аялал жуулчлал, электроникийн инженер гэсэн мэргэжил бодсон байгаа. Өөрийнхөө талаар нэмэлт зүйл хэлбэл давхар тулааны урлаг болох жюү жицүгээр хичээллэдэг.
Олон зүйл нуршсан байж магадгүй эцэст нь хэлэхэд бусадтай битгий өөрийгөө харьцуулаарай өөртөө итгэ чи бүгдийг нь чадна. За тэгээд өөрийн хүссэн оноогоо аваад хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцаарай амжилт 💪🏻 🙆🏻♂️ 🔥 ⚡